БИЛГИЙН ТООЛЛЫН 22 /2026.11.30/ ДАВАА ГАРАГ
Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын Найман цагаан шар бич өдөр
- Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
- Наран ургах, шингэх: 08:19-17:02
- Барилдлага: Үхэх
- Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
- Суудал: Гал
Аргын тооллын 11 сарын 30, Сумъяа гараг. Билгийн тооллын 22, Их морь одтой, шар бич өдөр. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
АДМИН







Нийгэм

