Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2020-02-18

Цаг агаарын урьдчилсан мэдээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Малчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ:

Шөнөдөө нутгийн зүүн хагаст хүйтэн хонож, маргааш өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, бусад нутгаар дулаан байна.

2019 оны 09 дүгээр сарын 15-ны 20 цагаас 09 дүгээр сарын 16-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө бүх нутгаар 16-21 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТБагавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0 градус орчим, бусад хэсгээр 2-4 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

2019 оны 09 дүгээр сарын 17-ноос 09 дүгээр сарын 21-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

    17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн төв хэсгээр, 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа цас орно. Салхи 17-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр, 18, 19-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22