Монголын цэргийн түүх, өв уламжлал болон үндэсний аюулгүй байдлын асуудлыг Зэв жанжны цэргийн урлаг, стратегийн сэтгэлгээтэй холбон хэлэлцсэн “Зэв жанжин” эрдэм шинжилгээний хурал арваннэгдүгээр сарын 25-нд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн (ҮБХИС) олон улсын Сүбээдэй танхимд амжилттай болж өндөрлөлөө.
Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн (БХЭШХ) дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), дэд профессор Уламбаярын Мөнхбат хурлын моедратороор ажилласан бөгөөд эрдэмтэн судлаачид, нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд, залуу үеийн төлөөлөл оролцож дараах сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлсэн байна:
-
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Sc.D), профессор Хайнзангийн Шагдар – “Зэв жанжин Сартуулын дайнд”
-
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Sc.D), профессор Шижээгийн Паламдорж – “Чингис хааны цэргийн урлаг” сэдэвт номын тухай
-
Түүхийн ухааны доктор Дамдинсүрэнгийн Хоролдамба – “Алдар суут Зэв жанжин: Амьдрал тэмцэл, түүхэнд гүйцэтгэсэн үүрэг”
-
Доктор (Ph.D), профессор Тогтууны Эрдэнэхишиг, доктор (Ph.D), дэд профессор Цэрэнбалтавын Минжин – “Зэв жанжны Хар Хятан улсын эсрэг хийсэн байлдаанд хийсэн шинжилгээ”
-
Доктор (Ph.D) Бямбажавын Нандин-Эрдэнэ – “Зэв судлал: Үндэсний аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, инновацын судлагдахуун болох нь”
-
Легионер, зохиолч, Зэв залуусын холбооны Европ дахь салбарын тэргүүн Баатарцогтын Оюунбат – “Европын сурвалж бичиг дэх Зэв жанжин”
-
Монголын залуучуудын холбооны тэргүүн Дагвасамбуугийн Дашпүрэв – “Зэв жанжны цэргийн урлаг, түүхэн туршлага ба өнөө үеийн хэрэглээ”
Хурлын үеэр оролцогчид Зэв жанжны байлдааны арга тактик, түүхэн туршлагыг орчин үеийн цэргийн шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан, инновацын судалгаатай хэрхэн уялдуулах талаар санал солилцжээ. Энэхүү хурал нь “Зэв судлал”-ыг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх, залуу хойч үедээ түүхэн бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ болсныг зохион байгуулагчид онцоллоо.
ТАТАР МАЙДАР






Нийгэм

