Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2020-02-18

ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

2019 оны 11 дүгээр сарын 10-наас 11 дүгээр сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 11 сарын 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд зүүн аймгуудын нутгаар цас орно. Салхи 10-нд ихэнх нутгаар  секундэд 15-17 метр, 11,12-нд ихэнх нутгаар, 13-н говь талын нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 10-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрч Дархадын хотгор,  Хөвсгөлийн уулс, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус,  Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 13-нд нутгийн баруун хагаст өдөртөө бага зэрэг дулаарна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02