Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2021-02-12

2021.02.13-ны ордуудын зурхай

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Уншигч та бүхэнд Хоёрдугаар сарын 13-ны өдрийн зурхайг хүргэж байна.

Хонины орд

Мэдлэг олж авах, цэцэн мэргэн ухааныг дээдлэх өдөр. Зүүд зөн хурц байх тул зүүдээр дамжуулан чухал мэдээлэл авна. Чухал ажил хариу цаж авсанаар байр сууриа мэдрэх боломжтой. Аялал жуучлалаар явах, шинэ хүмүүстэй танилцахад ээлтэй.

Үхрийн орд

Ирээдүйгээ төлөвлөх, нууцын мөн чанарт нэвтрэх өдөр. Мэргэ төлгө тавиулбал үнэн зөв бууна. Мөргөл залбирал үйлдвэл сэтгэл ариусна.

Ихрийн орд

Эрүүл мэндэдээ санаа тавьж, сайтар амарч авахыг хичээ. Зайлшгүй ажиллах хэрэгцээ гарвал ачааллаа тохируул. Гэрт зочин ирнэ. Гэр лээгүй яваа хүн найз нөхдийн хамт цагийг өнгөрүүлэхээр төлөвлөнө. Дурлалт хосууд ахуй амьдралын асуудлаа хамтдаа шийднэ.

Мэлхийн орд

Өнөөдөр садан төрөлтэй холбоотой сэтгэл зовоосон асуудал гарч, шийдвэрлэх хэрэгтэй болно. Асуудалд тайван хандаж, ухаалаг байхыг хичээ. Өнөөдөр таны хүргэсэн тус гэр бүлийн нандин холбоог улам бэхжүүлнэ.

Арслангийн орд

Зөн билиг хурц болно. Тиймээс хүсэх юм бол хүнийг ч, юмсыг ч мөн чанарт нь хүртэл нэвт харж чадна. Сүм хийдэд очиж, мөргөл залбирал үйлдэх, засал ном хийлгэх нь сайн явахад тустай.

Охины орд

Хүнд өдөр. Сэтгэл санааны эмзэглэл, айдас хүйдэс, тогтворгүй байдал нэмэгдэнэ. Бүхий л чухал ажил албаа хойшлуул, ялангуяа мөнгөтэй холбоотой болох, өөрийн мэдэлгүй шийдвэр гаргах хандлага ихсэх тул маш хянуур байж, хэнтэй харьцахаа сонго.

Жинлүүрийн орд

Амралтын өдөр тул ажил алба бүү бод. Сэтгэл санаа эмзэг байх тул сөрөг нөлөөнд бүү авт. Сайтар амарч эрч хүчээ нөхөж авахыг бод. Зочид хүлээж авах, хүүхдээ халамжлахад ээлтэй. Нууцлаг зүйлийн учир олдож сэтгэл зовоосон асуудал шийдэгдэнэ.

Хилэнцийн орд

Аливааг хийхийн өмнө сайн нягтлахгүй бол буруу төсөөлөлд автаж, алдана. Таны цэгнэх чадвар сул байх тул мэдээллийг буруу тайлах, бусдыг буруу ойлгох, үүнээс болоод эвгүй байдалд орохоор байна. Бэрхшээл тулгарвал ахмад хүнээс зөвөлгөө аваарай.

Нумын орд

Амралтын өдөр тул ажил алба бүү бод. Сэтгэл санаа эмзэг байх тул сөрөг нөлөөнд бүү авт. Сайтар амарч эрч хүчээ нөхөж авахыг бод. Үдээс хойш таагүй нөлөө багасах тул гэр бүлдээ цаг зав гаргаж анхаарал тавь. Зочид хүлээж авах, хүүхдээ халамжлахад ээлтэй. Нууцлаг зүйлийн учир олдож сэтгэл зовоосон асуудал шийдэгдэнэ.

Матрын орд

Ирээдүйгээ төлөвлөх, нууцын мөн чанарт нэвтрэх өдөр. Мэргэ төлгө тавиулбал үнэн зөв бууна. Мөргөл залбирал үйлдвэл сэтгэл ариусна.

Хумхын орд 

 Гаригсын нөлөө ихсэх тул их унтах , залхуурах нь муу. Гэртээ засвар хийж эхлэх, орон байраа тохижуулах, нүүдэл суудал хийхэд ээлтэй. Найз нөхөдтэйгээ уулзах, хуучин харьцаа холбоогоо сэргээх, шинэ мэдлэг олж авахад сайн.

Загасын орд

Мэдлэг чадвараа дээш лүүлэх, аялал зугаалгаар явахад сайн өдөр. Хэрвээ та санхүүгийн асуудлаа цэгцлэх, шийдвэрлэхийг хүсвэл мөн л энэ өдөр ээлтэй. Шинэ хувцас эд тавилга авбал удаан хэрэглэгдэнэ. Хувь тавилангийн элдэв дохио тэмдгийг анхаарч, дотоод дуу хоолойгоо сонс.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00