Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд, Төв аймгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Маргааш өдөр Төв аймгийн зүүн өмнөд хэсэг, Хэнтийн нутгаар цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговийн зүүн хэсэг, Дорноговийн нутаг, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.