Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2021-05-06

Дорноговь аймгийн нутгаар цаг агаарын гамшигт үзэгдэл үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

/2021 оны 05 дугаар сарын 05-06-ны өдрүүдийн цаг агаарын Аюултай болон Гамшигт үзэгдлийн тойм/

5 сарын 5-ны өдөр: Цасан шуурга: Төвийн аймгийн нутгийн хойд  хэсгээр 0.0-2.0 мм нойтон цас, цас орж энэ үеэр салхины хурд секундэд 13-19 метр, зарим үед секундэд 20-24 метр, Сэлэнгэ аймгийн нутгаар 0.0-8.0 мм нойтон цас, цас орж энэ үеэр салхины хурд секундэд 13-15 метр, зарим үед секундэд 16-21 метр,Дархан-Уул аймгийн нутгаар 5.0-10.0 мм нойтон цас, цас орж энэ үеэр салхины хурд секундэд 10-11 метр, зарим үед секундэд 14-15 метр  хүрч цасан шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

Хүчтэй салхи: Баянхонгор аймгийн нутгаар салхи  секундэд 16-23 метр, зарим үед секундэд 24-26 метр, Өвөрхангайн аймгийн нутгаар секундэд 16-20, зарим үед 21-26 метр, төвийн аймгийн нутгийн өмнөд хэсгээр секундэд 17-19, зарим үед 21-26 метр, Дундговь аймгийн нутгаар салхи секундэд 16-20 метр, зарим үед секундэд 22-28 метр, Өмнөговь аймгийн нутгийн хойд хэсгээр секундэд 16-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч цаг агаарын аюултай үзэгдэл,  Архангай аймгийн нутгаар секундэд 16-24 метр, зарим үед секундэд 20-22 метр, хүрч шороон шуурга шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдав.

5 сарын 5-6-нд шилжих шөнө Цасан шуурга: Төв аймгийн нутгийн өмнөд хэсгээр 0.0-4.0 мм нойтон цас, цас орж энэ үеэр салхины хурд секундэд 12-16 метр, зарим үед секундэд 18-27 метр хүрч, Хэнтий аймгийн нутгийн баруун хэсгээр 0.0-10.0 мм нойтон цас, цас орж энэ үеэр салхины хурд секундэд 14-20 метр, зарим үед секундэд 21-28 метр хүрч цаг агаарын аюултай үзэгдэл, Дунговь аймгийн нутгийн зүүн хэсгээр 0.0-17.0 мм нойтон цас, цас орж энэ үеэр салхины хурд секундэд 21-28 метр, зарим үед секундэд 24-32 метр, Дорноговь аймгийн нутгийн баруун хэсгээр 0.0-4.0 мм нойтон цас, цас орж энэ үеэр салхины хурд секундэд 18-23 метр, зарим үед секундэд 29 метр хүрч цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдав. (Дорноговь аймгийн нутгаар цаг агаарын гамшигт үзэгдэл үргэлжилж байна)

Хүчтэй салхи: Дорноговь аймгийн нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-23 метр, зарим үед секундэд 29 метр, Хэнтий аймгийн нутгийн баруун хэсгээр секундэд 16-19, зарим үед 22-28 метр хүрч, шороон шуурга ажиглагдаж цаг агаарын аюултай үзэгдэл, Дундговь аймгийн нутгаар секундэд 21-28 метр, зарим үед секундэд 24 -32 метр хүрч, шороон шуурга шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдав.

Эх сурвалж: Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00