Хонь: Эрүүл мэндийн асуудалд орохгүйн тулд ихээхэн болгоомжлох өдөр. Сэтгэл санаагаар унах нь хууч өвчин, харшил үүсгэж болзошгүй. Халдварт өвчин даамжрах магадлалтайг анхаар. Ирээдүйнхээ төлөө эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой үе. Хайр дурлалтай учраагүй яваа хүмүүст боломж тохиох ч хэт хашир, бусдад итгэдэггүй зангаасаа болж ганцаар үлдэж мэднэ. Өмнөхөөсөө илүү нээлттэй байхыг хичээ.
Үхэр: Бодит нөхцөл байдлаа харгалзан үзэлгүй хөнгөн хуумгай байдлаар асуудалд хандах нь буруу дүгнэлт гаргахад хүргэнэ. Хөндлөнгийн нөлөө бодсон санаснаа хийж гүйцэлдүүлэхэд ихээхэн саад учруулна. Ойр дотнын хэн нэгнээс таатай нөхцөлтэй шинэ ажлын санал хүлээж авах магадлал өндөр. Үйл ажиллагааныхаа цаг хүрээг тэлж өргөтгөх, мөнгө олох шинэ эх үүсвэрийг нээх боломжтой.
Ихэр: Ажлын идэвх өндөр, эрч хүчтэй сайн байна. Энэ үед өөрийн давуу байдлаа сайтар ашиглах, аар саар зүйлд хайран цагаа үрэхгүй байхыг зөвлөж байна. Ойрын хугацаанд нөхцөл байдал өөрчлөгдөх магадлал өндөр байна. Үүнийгээ дагаад ажлын орчноо ч өөрчилж магадгүй. Амьдралдаа хийх томоохон өөрчлөлтүүдийн нэг болж мэдэх үе. Олны дунд өрнөх үйл явдлын хэмнэлд хэт автахгүй байхыг од эрхэс анхааруулж байна.
Мэлхий: Хэн нэгний тусламж гуйх үед шууд татгалзах хэрэггүй. Энэ удаа биш ч дараагийн удаа таны ээлж ирнэ гэдгийг санах хэрэгтэй. Ойрын хугацаанд хийх ажлаа маш сайн төлөвлөж чадвал үйл ажиллагаа тань бүтэмжтэй болох болно. Хайртай хүнийхээ урмыг хугалахгүйн тулд дотно харилцаандаа сэв суулгахаас сэргийлээрэй.
Арслан: Таны сэтгэл санаа өөдрөг, сэргэлэн байх тул аливаа зүйлийг эергээр хүлээн авч, зөв зохион байгуулна. Од эрхэс таны ирээдүйд олон сайн зүйлийг амлаж байна. Зарим хүмүүс санаандгүй үг үйлдлээсээ болж сайн найз нөхөд эсвэл ах дүү хамаатан садантайгаа үл ойлголцол үүсгэж магадгүй. Чухал шийдвэр гаргах болон олныг хамарсан үйл ажиллагаанд оролцох зэрэгтээ болгоомжтой хандахыг зөвлөж байна.
Охин: Хөндлөнгийн нөлөөгөөр атаа жөтөө, хэл аманд өртөх магадлалтай. Бусдыг эвгүй байдалд оруулах нь эргэн тойрны хүмүүсээ гомдооход хүргэж мэднэ. Таагүй байдлаас зайлсхийж, хэн нэгнийг гомдоохгүй байхыг хичээгээрэй. Энэ үед амжилттай хийсэн ажил төрөл нь таны албан тушаал ахих магадлалыг ихэсгэхээр байна.
Жинлүүр: Зарим хүмүүсийн ажлын идэвх муу байх тул залхуурах хандлага гарах болно. Томоохон боломжийг алдана гэдгээ ухаарахгүй бололтой. Иймээс бүх зүйлд туйлын анхааралтай байх хэрэгтэй. Ойр дотнын хүмүүсийнхээ зөвлөгөөг үл тоох байдал гаргаж болохгүй. Хайхрамжгүй байдал нь эргэн тойрны хүмүүсийг тавгүйтүүлж, хямрахад хүргэнэ. Сонирхолтой өөрчлөлтөөр өөрийн амьдралаа сэргээ.
Хилэнц: Шинэ өөрчлөлт амьдралаа сайжруулах, бие даах эхний алхам болно. Эргэн тойронд баяр баясгалан, айдас түгшүүр аль аль нь зэрэгцэн оршино. Ажил хэрэгч уулзалт төлөвлөсний дагуу болохгүй байж мэднэ. Буруу мэдээллээс болж таагүй үр дүнг гарна. Сэтгэл санаагаар унахаасаа өмнө учир шалтгааныг зөв олж харахыг хичээ. Од эрхэс илүү ухаалаг байдлыг дэмжих болно.
Нум: Хичээл зүтгэлийн үр дүнд удаан хугацаанд бүтэхгүй байсан ажлаа амжуулах тул таатай мэдрэмжийг авах болно. Урт хугацаанд үргэлжилсэн ажлаа амжилттай дуусгах цаг мөч тун удахгүй ирж, үр дүнг нь үзнэ. Харин хэн нэгний муу турхиралтад автахгүй байхыг зөвлөж байна. Зарим мэдээлэл худлаа байх магадлал өндөр байна.
Матар: Жижиг сажиг явган хэрүүл маргааныг таслан зогсоохгүй бол үргэлжилсээр байх болно. Энэ үед бүгдийг өөрийнхөөрөө байлгах гэсэн зан тань зөрчил гарах шалтгаан болдог гэдгийг санаарай. Бусад хүмүүст өөрийнхөөрөө бодож сэтгэх эрх чөлөөг нь эдлүүлэх хэрэгтэй. Оюун ухаан саруул байвал бүх зүйлд тайвнаар хандаж чадахаар байна.
Хумх: Та бүхэн хувь хүний итгэл үнэмшил болон дотоод зөн билигтээ итгэх нь зөв байх болно. Гадаад нөхцөл байдал ч ажил хэрэг болон бусад харилцаанд сайнаар нөлөөлнө. Гэхдээ чухал шийдвэр гаргах үедээ эрсдэлтэй үйлдэл хийх хэрэггүй байна. Амьдралд хэрэгтэй өөрчлөлт хийх, уран бүтээл туурвих зэрэг үйл ажиллагаа илүү амжилттай байна.
Загас: Өөрийн авьяас билэг, ур чадвараа түшиглэн төлөвлөсөн ажлаа амжилттай дуусгаж чадна. Хүсэн мөрөөдөж байсан зорилгоо ч биелүүлэх боломжтой болно. Од эрхсийн таатай нөлөө нь таныг ивээж байгаа тул та өөрийн бүхий л боломжийг ашиглан хүндрэлтэй, саад бэрхшээл ихтэй ажлаа эхлэн амжуулаарай.