Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-02-19

ХОНЬ: ЭНЭ ӨДӨР ЗӨРЧЛӨӨР ДҮҮРЭН БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Энэ өдөр зөрчлөөр дүүрэн байна. Гэвч эерэг санаа бодол нь ямар ч муу зүйлийг үгүй болгож чадна. Өөдрөг чиг хандлага таны хувийн харилцаанд гарсан бэрхшээлийг даван туулах боломж олгоно. Эд материалын сонирхол болон санхүүгийн буруу алхам нь муу зүйлсийг араасаа дагуулна. Эерэг хандлага болон зөв шийдэл нь тулгарсан асуудлуудыг тань цэгцлэх болно. Хэрвээ танд стресс, дарамт шахалт байгаа бол оройг гэртээ тав тухтай байдал бүрдүүлэхэд зориулах хэрэгтэй. 

Үхэр: Ажил хэрэг танаас уян хатан байхыг шаардана. Бага зэргийн өөрчлөлтийг хүснэ. Өнөөдрийн уулзалт сэтгэл хөдлөл ихтэй байх тул таны дасан зохицох чадварыг шалгана. Эхэлсэн ажлаа дуусгах, судалгаа шинжилгээ хийх зэрэг нь хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж өгнө. Ганц бие хүмүүс бүх шалгуурт тань тохирсон хүнтэй уулзаж чадахгүй байх. Сохор болзоонд явах талаар бодоод үзээрэй. Өөрийн дутагдалтай талыг засахаар төлөвлө. 

Ихэр: Аливаа хурц асуудлыг сөхөж гаргахаас татгалз. Ямар ч зүйлийг өвөрмөц аргаар хийх, нууцыг шинжлэх судлах нь урамтай байх болно. Ажил хэргээ амжуулахын тулд та биеэ хэд хуваахад бэлэн байна. Хамтын ажиллагаанд харилцан ойлголцол хүндрэлтэй хэвээр байх болно. Харин гэр бүлийн харилцаа тань тааламжтай байх болно. Эртхэн ажлаа амжуулаад хайртай хүнтэйгээ болзоонд яв. 

Мэлхий: Өдөр тутмын амьдралдаа өөрчлөлт хийж, ирээдүй рүү итгэлтэй тэмүүл. Өөрийн итгэлийг хүлээсэн хүмүүстэй хамтран ажилла. Иог болон бясалгалаар хичээллэснээр тайвширч, стрессээсээ салах болно. Сүжиг бишрэлээ сонсож дотоод сэтгэлээ ариусгах үйл хий. Нөхцөл байдлыг илүү сайн ойлгохын тулд гол зүйлдээ анхаарлаа хандуул. Тантай тулгарч буй аливаа сорилт, асуудлыг шийдэх арга замууд олдох болно. Гэхдээ эрүүл мэндээ эхэнд тавьж, эрсдэлтэй зүйл бага хий. 

Арслан: Бизнес хийдэг хүмүүс худалдаа арилжааны ажлаа цэгцэлж авлага өглөгөө тооцоолж, бичиг баримтаа янзлахад ихэнх цагаа зориулна. Нөхцөл байдал чухал шийдвэр гаргахыг шаардах бололтой. Сандарч тэвдэлгүй тайван байвал олз ашиг сайн байна. Хямдралтай бараа хайж байгаа хүмүүс хэмнэсэн мөнгөндөө сэтгэл хангалуун байх болно. Хосуудын харилцаанд ээлтэй үе тул хайрттайгаа хамтдаа ихэнх цагийг өнгөрөө

Охин: Өнөөдөр хамтын үйл ажиллагаа таны ажил хэрэгт чухал үүрэгтэй байх болно. Өөрийн ур чадвараа бусадтай багаар ажиллах үедээ ашигла. Үр бүтээлтэй байж, өөрийгөө илэрхийлэх авьяас тань тодорно. Олон нийтийн өмнө яриа хийх хүмүүс сонирхолтой бөгөөд бусдын сэтгэл татсан зүйлийг хийж чадна. Хүчтэй, аз туршсан байдал ихэнх хүмүүсийг боломж амжилт руу хөтлөх болно. Ажил хэргийн нөхцөл байдлыг өөр өнцгөөс харах боломж олгох шинэ танилтай болно. 

Жинлүүр: Гаднын таагүй нөхцөл бүрэлдэх нь таны үйл ажиллагааны үр дүнд муугаар нөлөөлнө. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхлэхийг зөвлөж байна. Сайн бодож тунгаахад энэ өдрийг ашигла. Хэдийгээр таны ажил хэргийн харилцаа гаднаасаа ямар ч өө сэвгүй мэт харагдаж байвч дотооддоо их асуудалтай байгааг хүлээн зөвшөөрч, шийдэл ол. Хамт олны уур амьсгал буруу тийшээ эргэсэн байх магадлалтай. 

Хилэнц: Эргэн тойронд сорилт тулгарч байна. Ямар нэгэн хүнд хүчир ажилд өөрийгөө хэт зориулах хэрэггүй. Гэхдээ нөхцөл байдалтай эвлэрч зүгээр суух нь ч сайн шийдвэр биш. Ахуйн элдэв асуудал болон ажлын нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун бус байгаа бол өөрчлөлт хий. Энэ нь танд цагийг аз жаргалгүйгээр өнгөрүүлэхээ зогсоож, амьдралын хэв маягийг сайжруулахад тусалж чадна. 

Нум: Нэгэн хэвийн үйл ажиллагаанаас залхаж байгаа хүмүүс өвөрмөц замыг сонгох болно. Ихэнх хүмүүс эрч хүчтэй байх тул хүсэл тэмүүлэл болон сэтгэлийн хөдөлгөөнөөр аливаад хандах бололтой. Таны зарим амлалт ердийн үеэс илүү шударга бус байгааг мэдрэх болно. Үүнийг бүтээлч байдлаар зас. Уран бүтээлч хүмүүс төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулна. Өөртөө тогтоосон зарим хил хязгаарыг давснаар танилын хүрээгээ өргөжүүлнэ. 

Матар: Хүмүүст үнэлэгддэг талаа олон нийтэд харуулж, өөрийгөө илэрхийл. Хэдийгээр өмнөх амжилт хангалттай мэт санагдсан ч ямар ч ажилд сэтгэл амрах байдал гаргах хэрэггүй. Харин та ажлаа илүү хийх арга зам олох хэрэгтэй болно. Хайрын харилцаагаа сайнаар үлдэхийн төлөө хичээж байвал үнэнч байдлаа хадгал. Гэр бүлийн харилцаа ихээхэн анхаарал шаардах бололтой. Хосууд нэг нэгийнхээ нууцлаг сонирхлыг дэмжих хэрэгтэй. 

Хумх: Энэ өдөр өөртөө итгэх байдал өсөх болно. Оногдсон ажлаа биелүүлэхдээ баяртай байна. Өөрийн сонгосoн арга барил, хэв маягаа өрсөлдөгчдөө харуул. Гэнэтийн таагүй явдал нь аливаа харилцааг хүндрүүлэх болно. Үүнээс болоод амлалтаа биелүүлэхэд бүрхэг болно. Өөрийнхөө гаргаж буй зан аашийг дүгнэ. Энэ нь танд ихийг ухааруулахад хүргэнэ. Энэ үед урьд урьдынхаасаа илүү их хүлээцтэй байх хэрэгтэй. 

Загас: Гаднын сөрөг нөлөөг анхаар. Хамт ажиллагсадтайгаа маргалдах, ам зөрөх хэрэггүй. Энэ нь гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлыг хойш чангааж болзошгүй. Бусдын саналыг хүлээж авсан ч чухал зүйлийг өөрийнхөөрөө хий. Санхүүгийн болон хуулийн асуудлаас болоод таны сэтгэл санаа тавгүйтэж болзошгүй. Хүндрэлтэй байгаа өр ширийн асуудлаа шийдэхэд тусламж хэрэгтэй болно. Өөрийн үүрэг даалгаврыг сайн биелүүлж, өрөө цаг тухайд нь өгөхийг хичээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22