Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-07-30

ОРХОН СЭЛЭНГИЙН САВ ГАЗРААР БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

07-р сарын 30-ны 20 цагаас 07-р сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +2...+7 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +6...+11 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +18...+23 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +11...+16 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +16…+21 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын хөндийгөөр +28...+32 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +32...+37 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна. 

 УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Үүрээр манан, будан ажиглагдана. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +13...+15 градус, өдөртөө +25...+27 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР:  Үүл багасна. Бороо орохгүй. Үүрээр манан, будан ажиглагдана. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +11...+13 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Үүрээр манан, будан ажиглагдана. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16