2026 оны наймугаар сарын 1-ний 12 ордны зурхайг танилцуулж байна.
Хонь: Хайр дурлал дур тачаал ч гэсэн энэ өдрийн нэгээхэн хэсэг байх болно. Ганц бие хүмүүс шаардлагад нь бүрэн нийцэх хүнтэй учирна. Өнөөдөр эхэлсэн харилцаа хүчтэй бөгөөд оргилуун байж чадна. Илүү сайн эсвэл бүр муу болохын алин болохыг мэдэхийн тулд урьд өмнө учирч байсан харилцаанаас тань илүү таны амьдралд нөлөө үзүүлж байгаа тийм гайхалтай хайр мөн эсэхийг шалга.
Үхэр: Суралцах болон аялах нь чухал бөгөөд таны амьдралыг өөрчлөн сайжруулах болно. Аялахаар төлөвлөсөн ч гарах зардалд нь санаа зовж байвал маршрутаа энгийн болго. Хайртай хосууд бие биеэ гомдоож байсан асуудлаар илэн далангүй ярилцсанаар, илүү дулаахан харилцаа үүснэ. Өнөөдөр ганц бие хүмүүст хосоо олох боломж олдох болно.
Ихэр: Гадагш гарч байгалийн сайханд цагийг өнгөрөөх нь танд эрч хүчийг өгнө. Тайвширч байгалийн сайхныг мэдрэхэд гэмгүй. Хосууд их ажлаас түр зуурын завсарлага авч амралтын өдрүүдийг өнгөрүүлэхээр аялалд явах бололтой. Түгшүүртэй байдал, сэтгэл зовоосон асуудлууд зэрэгт өөрийн тэнцвэрт байдлыг батлан харуулах болно. Уур бухимдал бий болгохгүйн тулд амьдралын мөч бүрээс хөөр баяр, аз жаргал эрж хай. Зарим үед алс холоос боломж, аз завшаан ирэх болно.
Мэлхий: Хувийн амьдралдаа анхаарал хандуул. Өнөөдөр хувийн асуудлаа шийдэхдээ тэвчээртэй, эрүүл ухаанаар хандахыг хичээх хэрэгтэй. Хайртай хүнтэйгээ хамтдаа хийх зугаатай зүйл бодож ол. Зөвхөн өөрт таалагддаг зүйлээ хийх гэж бүү хичээ. Ойр дотнын хүнээс харилцаагаа таслах эсэх нь танаас шалтгаална.
Арслан: Энэ өдөр уур хилэн, хүсэл тачаалаа зохицуулах хэрэгтэй. Гэр бүлдээ чадлаараа анхаарал тавь. Гэр орондоо засвар хийх хүмүүс залхуурч болохгүй. Гэхдээ энэ ажлыг сэтгэлийн ханамжтай хийх эрч хүчгүй бол өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй. Өөрийн мэдлэгийг ашиглан хүүхдүүдээ сургамж өгөх хүсэл төрнө. Энэ нь танд амьдралын чухал цаг хугацаа гэдгийг ойлго. Хайрын харилцаанд санал зөрөлдсөнөөс болж романтик байдал дуусгавар болж магад.
Охин: Од эрхсийн нөлөө таныг хайхрамжгүй болгож мэднэ. Хувийн амьдралд тань таагүй нөлөө үзүүлж мэдэх зүйлээс сонор сэрэмжтэй бай. Эрүүл мэндээ эрсдэлд оруулахаас болгоомжил. Аливаа үйлдлийг хийхээсээ өмнө сайтар бодолц. Гэр бүлийн асуудал бусад асуудлаас илүү чухал байна. Гэр бүлийн асуудлаа хэлэлцэх хэрэгтэй. Хайртай хүнтэйгээ болон үр хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөж, тэдэнтэй ярилц.
Жинлүүр: Чухал асуудал дээр анхааралгүй байж хэрхэвч болохгүй. Мөн жижиг зүйл дээр стресстэх хэрэггүй. Биеэ авч явах тал дээр сайн анхаарах нь зүйтэй. Гэр бүлд зарим асуудал үүссэн ч бухимдаж болохгүй. Ойрын хүнтэйгээ маргалдаж болзошгүй. Энэ үед өөрийгөө бүү зөвтгө. Хэрүүл маргаанд хэн нь ч ялагч болохгүй. Элдэв хоол хүнс болон архи, согтууруулах ундааг хэрэглэх хэрэггүй.
Хилэнц: Гэр бүлийн зарим нэг нууц асуудал ил болсноор таагүй байдалд орж мэднэ. Тиймээс халуун дулаан уур амьсгалыг өдрийн турш бүрдүүл. Зарим хэрэгтэй үйлдлийг хийхдээ өөртөө итгэлтэй байхыг хичээ. Гэр бүлээ сайн анхаар. Хэрвээ ойр дотнын хүмүүстэйгээ харилцах харилцаа асуудалтай хэвээр байгаа үл ойлголцлоо зогсоох санаачилга хэрэгтэй болно. Зарим таатай хандлагыг ашиглаж чадвал хайрын харилцаа сайжрах болно.
Нум: Оюун санаагаа дахин цэнэглэх, урам зоригоо сэргээх арга замыг олох хэрэгтэй. Залбирал бясалгал нь танд өдөр тутмын дарамттай амьдралыг тань тэнцвэржүүлэхэд тусалж чадна. Мөн шинэ хүмүүстэй танилцаж ертөнцийг арай өөрөөр харахыг хичээ. Эсвэл дотно найзтайгаа уулзаж сэтгэлээ хуваалц. Зөн совингоо сонсож, өөрийн биедээ ирэх эрүүл мэндээ хамгаалах дохиог хүлээн ав.
Матар: Өнөөдөр үнэнч шударга зан чинь бүгдэд биш ч хэрэгтэй хүндээ үнэлэгдэнэ. Ажил хэрэгч хүмүүсийг сайн нөхцөл байдал хүлээж байна. Зарим үед аз хийморь өөрөө хүрээд ирэх шиг л санагдах болно. Өөрийн үзэл бодол дээр бат зогс. Гэр бүлдээ санаа тавих хэрэгтэй цаг үе. Өнөөдөр ойрын хамаатан саднуудтайгаа зарим талаар маргаантай харилцаанд орох тул бэлэн бай.
Хумх: Хэрвээ ямар нэг асуудлаас гарч чадахгүй байвал бусдаас туслалцаа авч, таныг хамгийн сайн сонсож, ойлгож чадах хэн нэгэнтэй ярилцаж, зөвлөгөө авах хэрэгтэй. Өөрийнхөө амьдралд шийдэмгий бус, зорилгогүй хандах нь таны ирээдүйд сөргөөр нөлөөлж, эргэлзээнд оруулна. Өөр хүнийг буруутгахаасаа өмнө өөрийнхөө юуг буруу хийснээ бодож үз. Та бусадтай зөв шударга харьцдаг уу гэж өөрөөсөө асуу. Таны энэрэнгүй зан, бүтээлч чадварыг хир их үнэлэгдэхийг хараад гайхах болно.
Загас: Уран бүтээлч хүмүүсийн бүтээлч байдал сайн хүчин зүйлээр өдөөгдөхгүй байсан ч өөрийн авьяас чадвараа хөгжүүлэхэд илүү анхаар. Үзэл бодол нэгтэй хүмүүстэй нийлэх тухай бод. Бусад хүмүүсийн сайн хандлага танд эрч хүч авч ирнэ.Аливааг өөрийнхөө дураар, хяналтан дороо байлгах гэсэн зангаа аль болох дар. Зөв төлөвлөгөөтэй байвал бүхий л цагаа өөрийн сонирхдог салбартаа зориулах нь асуудал болохгүй.







Өдөр тутмын мэдээ



