2026 оны наймдугаар сарын 6-ны 12 ордны зурхайг танилцуулж байна.
Хонь: Шинэ үйл ажиллагаа эхлүүлэх, шинэ хамтрагчтай болох зэрэг нь урам зоригийг тань нэмэгдүүлнэ. Эрч хүчээс тань илүү итгэл үнэмшил бусдад сэтгэгдэл төрүүлнэ. Өнөөдөр та гадагшаа гарч шинэ хүмүүстэй уулзах эсвэл аяллаар явахын аль алиныг нь хүснэ. Магадгүй аяллаар явах хүсэл давамгайлах байх. Алдаа гаргасан ч хурдан засаж байвал та хүсэл мөрөөдлөө биелүүлнэ. Тулгарсан асуудлаа найзууд эсвэл хамтран ажиллагчтайгаа хуваалц.
Үхэр: Өнөөдрийн сурах зүйл бол хүлээцтэй байх. Буруу зүйлд өөрийгөө өөгшүүлэх нь аливааг гүйцэтгэх зориг тэмүүллийг тань дарж боломжийг үгүй хийдэг. Асуудалтай ажил таны санаанаас гарахгүй бололтой. Иймд хувийн сахилга батыг чанд сахь. Өглөө болгон хийх ажлынхаа төлөвлөгөөг гарга. Хэрэв төлөвлөгөөнийхөө дагуу гүйцэтгэж чадвал эрч хүчтэй байдал сэргэнэ.
Ихэр: Ажил мэргэжил болон бизнесийн асуудлын талаар их бодох өдөр. Энэ үед удирдах албан тушаалтанд нөлөөлөхийн тулд боломжоо хэрхэн ашиглах болон шинэ санаануудаа яаж олны хүртээл болгох талаар их санаа тавих бололтой. Албан тушаалын байдал болон мэргэжлийн төлөвлөгөө стратегийг сайжруулахад хангалттай цаг гарга. Нэмэлт орлого хэрэгтэй болох бөгөөд цалингаа нэмэгдүүлэхийг ажил олгогчоосоо асуухад тохиромжтой үе.
Мэлхий: Болгоомжтой байдал найдвартай харилцааг илүүд үздэг хүмүүс олсон мөнгөндөө зөв хандана. Гэхдээ өнөөдөр та энэхүү зангаа өөрчилж мөнгөө дэмий үрэх үрэлгэн байдал гаргах магадлалтай. Зорилгодоо хүрэх замаасаа хазайх төлөвтэй байна. Зарлагаа хянаж, хадгаламжаа үрэхгүй байх нь ирээдүйд сайнаар нөлөөлөх юм. Тэвчээргүй, яаруу зан араншин илрэх болно. Хэрэв тэвчээртэй хүлээвэл хэвийн байдал аяндаа буцан ирнэ.
Арслан: Өнөөдөр сэтгэл санаа бага зэрэг тогтворгүй байх боловч та энэ бүхэнд алзахгүй. Таны эрх мэдэл нэмэгдэх бөгөөд түүнд сайн хамтрагч хэрэг болно. Илүү тусархаг байснаар та өмнөхөөсөө ч илүү сонирхолтой хүн болж чадна. Санхүүтэй холбоотой зарим асуудлыг зохицуулах болон хоорондын уялдаа холбоог тогтоох талаар өнөөдрийн төлөвлөгөөндөө багтаагаарай.
Охин: Өнөөдөр шийдэгдээгүй байгаа өр зээл, мөнгө хөрөнгөө хянах төлөвлөгөөг гаргаж чадна. Зарим нэгэнд тань хувийн сахилга бат асуудал болж магадгүй. Яг одоо боломжгүй байсан ч худалдаж авах гэж шохоорхсон зүйлээсээ татгалзахад хэцүү байна. Ямар ч үед хяналтаа алдахгүй байхыг хичээгээрэй. Танд тодорхой үр өгөөж өгч чадахгүй ямар нэг асуудлаас аль болох хол бай.
Жинлүүр: Гэнэтийн бөгөөд санаандгүй нөхцөл байдал ажил дээр бий болж магадгүй. Гэхдээ холоос ирэх гэнэтийн мэдээ нь таныг бусадтай ойлголцоход тус дөхөм болно. Зарим хамаагүй мэт асуудал таны оролцоог шаардах болно. Ажил хэргийн дарамт учирч болох ч харин өөр хэн нэгэн хийх ёстой үүрэг даалгаврыг бүү хүлээн ав. Хамт олны хүндэтгэлийг олж авах зүйлийг санаачил.
Хилэнц: Хэрэгтэй цагт хэрэгтэй газраа байж чадах ухаанд сайн суралц. Санхүү эсвэл техникийн асуудал үүсэх ч боломжийг өөрийн талд байлга. Дэмий яриа урагш дэвшихэд саад болно. Мөн хууль журам ч саад болж магадгүй. Тиймээс тэвчээртэй, ухаалаг бай. Бүх зүйл сайнаар эргэх л болно. Цагаа зөв зохицуулснаар чухал гэсэн зүйлүүдээ хийж чадах бөгөөд амарч тайвшрах цаг гаргаж чадна. Төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэх менежментээ одооноос сайжруул.
Нум: Та эрч хүчээр дүүрэн байх болно. Хариуцлагыг гартаа авч бусдын төлөө санаа тавь. Ингэснээр таны амьдрал ямар хурдан өөрчлөгдөж байгааг мэдрэх болно. Хэдий та эрч хүчээр дүүрэн байгаа ч таны анхаарал сул байгаа тул бусдын тусламжийг авахаас татгалзах хэрэггүй. Бусдад туслан мөн өөрийгөө сэргээх үйлдэл хийхэд гэмгүй. Таны хүсэл мөрөөдөл бадамлан асах бөгөөд эрч хүчээ зөв зарцуулахыг зөвлөж байна.
Матар: Нарийн төвөгтэй төлөвлөгөө гаргах хэрэгтэй болж мэднэ. Бэрхшээлд битгий бууж өг. Том төлөвлөгөө хэрэгжүүлэхэд зарлага төлбөр хэд гарах бол хэмээн санаа зовох нь утгагүй асуудал байна. Зарим тохиолдолд амжилтад хүрэхийн тулд зориуд арга заль зохиох шаардлага ч гарч мэдэх юм. Харин энэ нь эргээд танд зэмлэл буруутгал авчирч болзошгүй тул өөрийгөө нүхэнд унагаахгүй байхыг хичээгээрэй. Холоос ирсэн гэнэтийн мэдээ төлөвлөгөөг тань талаар болгох магадлал ч бий.
Хумх: Санхүүгийн хэлэлцээр танд хүнд хэцүү саад бэрхшээлийг авчирч мэднэ. Мөн нөхцөл байдлыг хэтрүүлэн үнэлж, үймээн самуун дэгдээх юм бол тийм ч сайн зүйл болохгүй. Төлөөгүй тооцооны хуудаснуудаа нягталж үз. Ажил хэрэг явуулахтай холбоотой зайлшгүй хэрэгцээт зарлагаа төлөхийн тулд санхүүгийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Ажил хэргээ өргөтгөх тухай төлөвлөж байсан бол түр хойшлуулна.
Загас: Энэ бол олны анхаарлын төвд байж, өөрийн орон зайг бий болгох цаг үе. Бүхий л салбарт өөрийн бүтээлч чадварыг дэлгэн харуулах, дотоод нөөц бололцоогоо нээхэд тохиромжтой өдөр. Гэхдээ од эрхэс таныг биеийн ачаалал ихтэй хөдөлмөр болон хамтарсан үйл ажиллагаанаас хол байхыг сануулж байна. Учир нь энэ өдөр ганцаарчлан, бие дааж ажиллахад амжилттай байна.







Өдөр тутмын мэдээ




