2026 оны наймдугаар сарын 27-ны 12 ордны зурхайг танилцуулж байна.
Хонь: Бизнесийн ажлаар хол явах гэж байгаа бол энэ аялал гайхалтай байх болно. Хүлээлт үүсгэсэн харилцаанд шийдвэр гаргах шаардлага үүснэ. Од эрхсийн хандлага ердийн мэдрэмжийг үргэлжлүүлэх боловч далдуур шинэ өөрчлөлтийн дохиог илгээнэ. Дотоод мэдрэмж болон зөн совингоо зөв тайлж сурах үе. Залуу хүмүүсийн зоримог алхам нь илэрхий туршлага дутах үр дүнг дагуулна. Ахмад хүмүүсээс зөвлөгөө авахаас бүү цааргал
Үхэр: Хамт олон хэрэгтэй зүйлээр танд туслах тул бусдад итгэ. Гэхдээ бодит байдлыг хэтрүүлдэг хүмүүсээс холхон шиг байх хэрэгтэй. Өнөөдөр сэтгэл хөдлөлөөр мөнгөө үрэхээс болгоомжил. Зарим үйл явдлаас болж хувь заяандаа гайхах сэтгэгдэл төрж магадгүй. Нууц авьяас илэрч амьдралд тань гайхалтай өөрчлөлт гарна. Зөн совин болон шинийг сэдэх авьяасаар өнөөдөр сайхан санаа олох тул түүнийгээ хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган, ажил хэрэг болго
Ихэр: Энэ өдөр ажил хэргийн асуудал шийдэхэд ноцтой бэрхшээл үүсэх магадлалтай. Харин од эрхэс зогсохгүй байх эсвэл сонгосон замаасаа ухрахгүй байхыг зөвлөж байна. Эхэлсэн ажлаа дуусга. Хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байна. Дур булаам төрх байдал тань тодрох болно. Ганц бие бол хайр сэтгэлтэйгээ учрах сайхан үе тохиож буй тул боломжийг алдалгүй барьж ав.
Мэлхий: Өнөөдөр найз нөхдөөс болон өөрийн хүсэл сонирхлоос төрөх олон сайхан санаанууд дүүрэн байх бөгөөд хийх зүйл их байсан ч бүгдийг нь хийж дуусгах болно. Хамт ажиллагчдын дунд улс төрийн үзэл бодлоос болж маргаан гарах бололтой. Би гэдэг үзлээ гол болголгүй бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж, аливаа харилцаанд урваж шарвахгүй байхад анхаар.
Арслан: Ажил дээр ч, амьдрал дээр ч хүндрэл бэрхшээл гарах төлөвтэй. Хууран мэхлэлт, сэтгэлд хүрэхгүй зүйл тохиолдох магадлалтай. Даруу төлөв, хянуур болгоомжтой бай. Толгой эргүүлсэн саналаас татгалзаж, тохиолдлын танилаас болгоомжил. Хэт идэвхийлэн ажиллах, төлөвлөсөн хуваариа өөрчлөх гэсний хэрэггүй. Таалагддаггүй болон итгэдэггүй хүмүүсээс эелдгээр зай барихыг хичээ.
Охин: Таны бусдыг удирдах чадвар өндөр байгаа бөгөөд бусдыг ойлгож чадвал та амжилтад хүрэх болно. Зарим харилцаанд сэтгэл ханамжгүй байдлыг мэдэрч цухалдана. Хэрүүл маргаан үүсэж болзошгүй. Анхны сэтгэгдэл бүх зүйлийн шалтгаан болохгүй шүү. Хяналттай байж, ахуйн шинжтэй асуудлыг бүү тоо. Санхүүгийн алдагдалд хүргэж болзошгүй тул томоохон худалдан авалт хийхээ хойшлуул
Жинлүүр: Өнөөдөр тохиох үйл явдлаас болж хувь заяандаа гайхах сэтгэгдэл төрж магадгүй. Нууц авьяас илэрч амьдралд тань гайхалтай өөрчлөлт гарна. Аливаа сайн зүйлд итгэснээр түүнийхээ үр шимийг хүртэнэ. Амьдралын тэнцвэрийг анхаар ч байхгүй бол өгөөмөр зан тань эрүүл ухааныг давж магадгүй. Хөрөнгө эзэмших асуудал төвөгтэй байгаа бол зөвлөгөө ав.
Хилэнц: Ямар ч хариу үйлдэл ирж байсан та өөрийгөө бүх харилцаа холбоонд амжилт олохоо мэдэрнэ. Ажил хэргийн санал авах магадлалтай. Таны дур татам байдал эргэн тойрныхныгоо бишрүүлнэ. Азтай байдлаа тогтоон барьж байхын тулд амжилт ололтынхоо боломж хэмжээг зөв тодорхойл. Ажил хэрэгтээ ихэнх хүч чадлаа дайчилбал муугүй үр дүн амсана.
Нум: Од эрхэс танд бүтээлч санааг өгөхөөр байна. Эрч хүчтэй их байлаа ч хормын дотор нуран унахад бас амархан байх болно. Хийхээр төлөвлөж байсан ажлынхаа жагсаалтыг яг таг баримтлан хийж эхэл. Ажлын зөв зохион байгуулалт нь дэвших шинэ боломжийг нээж өгнө. Бусад хүмүүст өөрийгөө зөв илэрхийлж, эергээр танилцуул.
Матар: Өөрийнхөө төлөвлөгөөнд анхаарлаа хандуулж түүнийгээ хэрэгжүүлэхийг хичээ. Таны амжилт сайн бэлтгэлээс шалтгаална. Өөрийгөө өрөвдсөн бодол эсвэл мэдрэмж байгаа эсэхийг анхааран үзээрэй. Төгс байх ёстой гэх мэдрэмж тань бүтээлч чанарыг үгүй хийж болзошгүй. Та болон таны эргэн тойрон дахь зүйлс төгс байдаггүй гэдгийг санаж баяр хөөртэй бай. Хүсэл мөрөөдөл дүүрэн амьдрал таны гарт байна.
Хумх: Анхаарлаа төвлөрүүлэхэд танаас их хүч эрч шаардагдах боловч санаандгүй байдлаар хэрэгтэй зүйлсээ олно. Гэхдээ хэтэрхий их зүйл мөрөөдөж, дотроо төсөөлөн бодох болон сэтгэл санааны тогтворгүй байдал санхүүгийн алдагдал хүлээх шалтгаан болох болно. Санхүүгийн асуудал үүсэх тул эхлээд хэрэгцээтэй зээлээ шийд. Зарим орлого ямар гайхалтай өөрчлөлт авчирч байгааг хараад та сэтгэл хангалуун байна
Загас: Танд янз бүрийн асуудал тулгарна. Хэрвээ бодолтой болгоомжтой хөдөлбөл та бүхнийг зохицуулж чадна. Гадаад орчноосоо түр тусгаарлагдан ганцаар байвал бүтээлч байдал өснө. Амьдралыг ер бусаар ойлгох нь сэтгэл санааг өөдрөг болгоно. Зарим үед өөртөө хүсэл мөрөөдлийнхөө орон зайд түр ч болтугай амьдрах боломж өгөөрэй. Цаг хугацааны эргүүлэг олон нандин зүйлийг чинь ор мөргүй арчин хаяж байгааг зүгээр харж суух хэрэггүй болов уу







Өдөр тутмын мэдээ




