Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-11-13

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: ШӨНӨ, ӨДӨРТӨӨ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image
5 хоногийн урьдчилсан мэдээ
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 
 
 13-14-нд шилжих шөнө Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр их цас орно. 
 
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 
 
14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхааруулж байна. 
 
11-р сарын 13-ны 20 цагаас 11-р сарын 14-ний 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ: 
 
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. 13-14-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завхан, Архангайн зарим, Хөвсгөл, Булганы өмнөд, Өвөрхангай, Дорнодын хойд, Сэлэнгэ, Төв, Хэнтийн ихэнх сумдын нутгаар 0.2-7.0 мм, 14-ний өдөр Баян-Өлгий, Увс, Ховд, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. 
 
Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 
 
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан, Заг-Байдраг голын эхээр -15...-20 градус, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -9...-14 градус хүйтэн, Туул голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан, Заг-Байдраг голын эхээр -6...-11 граудс, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн байна. 
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -3...-5 градус, өдөртөө хүйтэрч -2...-4 градус хүйтэн байна. 
 
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -5...-7 градус, өдөртөө хүйтэрч -2...-4 градус хүйтэн байна. 
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө -5...-7 градус, өдөртөө хүйтэрч -4...-6 градус хүйтэн байна. 
 
2026 оны 11-р сарын 15-наас 2026 оны 11-р сарын 19-нийг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв: 
 
14-15-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы зарим, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх сумдын нутгаар, 15-ны өдөр Увс, Ховд, Завхан, Архангайн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Өмнөговь, Дундговийн баруун сумдын нутгаар 0.0-4.0 мм, 15-16-нд шилжих шөнө Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Архангай, Төв, Булган, Сэлэнгийн зарим, Хөвсгөлийн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун сумдын нутгаар, 16-ны өдөр Завхан, Хөвсгөлийн зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн хойд, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн ихэнх сумдын нутгаар, 17-нд Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь, Дорноговийн зарим, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар 0.0-6.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд говь, тал, хээрийн нутгаар, 18-нд тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -10...-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...+2 градус дулаан, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байна.  
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08