БИЛГИЙН ТООЛЛЫН 5
2026.11.14 / БЯМБА ГАРАГ
Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын Зургаан цагаан хар луу өдөр
Үс засуулбал: Эд,мал арвижна.
Нар ургах,шингэх цаг: 07.56-17.17
Барилдлага:Идэр
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Гал
Аргын тооллын 11 сарын 14, Санчир гараг. Билгийн тооллын 5, Суулга одтой, хар луу өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 7:56-17:17.
Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна.
Г.ГАНЦЭЦЭГ





Өдөр тутмын мэдээ



