Dark Light
Нийгэм | 2026-11-13

УЛААНБААТАРТ ЭНЭ САРЫН 13, 14, 16-НЫ ӨДРҮҮДЭД ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 11 дүгээр сарын 13-наас 23-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
13-нд нутгийн төв хэсгээр, 13-14-нд шилжих шөнө Хэнтийн хойд хэсгээр их цас орж, цасан шуурга шуурч, 13-наас ихэнх нутгаар хүйтэрэхийг анхааруулж байна.  
 
Хур тунадас: 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орно. 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 
 
Салхи: 13-нд нутгийн зарим газраар, 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 17-нд нутгийн зүүн хагаст, 18,19-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.     
 
Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...-7 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -7...-12 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -10...-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...+2 градус дулаан, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 13, 14, 16-ны өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна.  
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 13, 16-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18...-23 градус, бусад хэсгээр -11...-16 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08