Креатин нь булчингийн жин нэмэхийг хүсдэг хүмүүсийн дунд өргөн хэрэглэгддэг нэмэлт бүтээгдэхүүн юм.
Креатиний нь хамгийн өргөн судлагдсан нэмэлтүүдийн нэг бөгөөд дасгал хөдөлгөөний тэсвэр тэвчээр, гүйцэтгэлийг сайжруулахтай холбоотойгоор олон жилийн турш ашиглагдаж ирсэн юм. Тэгвэл энэ бодис нь бидний биед зайлшгүй шаардлагатай химийн нэгдэл бөгөөд элэг, бөөр, нойр булчирхай зэрэг дотор эрхтэнд байгалиасаа үүсдэг. Үүнийг бидний булчин болон тархинд хадгалдаг. Харин байгалиас үүсдэг хэмжээ нь ихэнхдээ хангалтгүй байдаг тул хүмүүс хоол хүнсээрээ дамжуулан нэмж авах шаардлагатай болдог. Мах, тослог загас зэрэг хүнс нь креатинаар баялаг байдаг.
Креатин нь бидний эс болон эдүүдэд шаардлагатай энергийг зохицуулахад чухал үүрэгтэй. Шинэ судалгаануудын үр дүнгээс харахад зарим хүмүүс креатин нэмэлтээр хэрэглэх нь ашиг тустай байж болохыг харуулж байна.
Жишээлбэл, креатин нь вирусийн дараах ядаргаа бууруулах, стресстэй үед танин мэдэхүйн үйл ажиллагааг дэмжих, ой санамжийг сайжруулах зэрэгт тустай байх магадлалтайг тогтоожээ. Мөн Альцгеймерийн өвчин, сэтгэлзүйн байдлыг сайжруулах магадлалтай гэж үзэж байна.
Креатин хэрэглэсний ашиг тусыг анх 1970-аад онд Уэльсийн Аберистуитын их сургуулийн профессор агсан Рожер Харрис нээсэн байдаг. Үүнээс хойш креатин нь спортын ертөнцөд бат бөх байр суурь эзэлж, биеийн хүчний үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой олон судалгаагаар баталгаажсан юм.
Гэвч сүүлийн хорин жилийн хугацаанд креатиний нэмэлт хэрэглээ нь эрүүл мэндийн бусад тал дээр ч ашиг тустай байж болохыг харуулсан судалгаанууд гарч эхэлсэн. Тэдгээрийн дундаас хамгийн анхаарал татаж буй сэдэв бол танин мэдэхүйн үйл ажиллагаа, учир нь креатин нь тархинд шинэ мэдрэлийн эс (нейрон) үүсэх явц болох неогенез-т оролцдог.
Германы Forschungszentrum Jülich судалгааны төвийн судлаач Али Горджинежад анх креатин нь нойр дутуу үед ажиллах ой санамж болон түр санах ойг дэмждэг талаар гарсан судалгаануудыг анзаарсан байна. Эдгээр судалгаануудын ихэнх нь үр дүнд хүрэхийн тулд креатинийг хэдэн долоо хоног эсвэл сар хэрэглэсний дараа л үр нөлөө үзүүлдэг гэжээ.
Эх сурвалж
| BBC
|