Монголын үндэсний бөхийн холбооноос арванхоёрдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хуваарийг таилцуулж байна.
- 12.05 Баасан гараг 10:00 цагт - "Үндэсний бөх ба спортын шинжлэх ухаан" сургалт
- 12.06 Бямба гараг 13:00 цагт Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 128 бөхийн барилдаан,
- 12.07 Ням гараг 13:00 цагт Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн нэрэмжит хандивын улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан,
- 12.13 Бямба гараг 11:00 цагт Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
- 12.14 Ням гараг 14:30 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /гуравдугаар тойргийн сүүлийн хагас/,
- 12.20 Бямба гараг 14:30 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /дөрөвдүгээр тойрог/,
- 12.21 Ням гараг 14:30 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /дөрөвдүгээр тойрог/,
- 12.27 Бямба гараг 11:00 цагт Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
- 12.29 Даваа гараг 13:00 цагт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан тус тус болно.
АДМИН







Спорт




