"Netflix" компанийн "Physical: Asia" шоу нэвтрүүлэг найман орныг оролцуулсан шоугаа саяхан цацсан. Уг шоунд манай улсын баг тамирчид хоёрдугаар байранд орсон билээ. Тэгвэл тус шоунаас үндэслэн "Physical: Welcome to Mongolia" реалити шоу нэвтрүүлэг хийхээр болсноо "Netflix" компани мэдэгджээ. Шоунд Монгол болон БНСУ-ын хоёр, хоёр тамирчныг оруулахаар төлөвлөөд байгаа аж. Нэвтрүүлгийн зураг авалт ирэх долоо хоногоос эхлэх төлөвлөгөөтэй байна. Тиймээс тамирчид энэ долоо хоногийн сүүлчээр манай улсад ирэх тухай эх сурвалжаас тодрууллаа. Одоогоор хэдэн дугаар хийх, хэзээ цацагдах нь нууцлалтай байгаа ажээ.
Нийгэм | 2025-12-03
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм









