Өнөөдөр ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр тохиож байна. Дэлхийн улс орнууд 1988 оноос хойш жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг “Дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн уламжлалтай.
Дэлхий дээр нийт 40.8 сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байна. Үүний 1.3 сая нь шинээр халдвар авсан бол жил бүр 630 мянган хүн уг халдвараас болж нас бардаг тоон судалгааг эрдэмтэд гаргажээ. Нийт халдвартай хүмүүсийн 39.4 сая нь насанд хүрэгчид бол 1.4 сая нь хүүхэд байгаа юм. ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүсийн 53 хувь эмэгтэйчүүд.
Ретровирусийн эсрэг эмийн эмчилгээнд
• 2010 онд 7.7 сая хүн
• 2024 онд 31.6 сая хүн хамрагдаж байна.
Манай улсад энэ халдварын 99.7 хувь нь бэлгийн замаар дамжин халдварласан. 20 эмэгтэй 35 хүүхэд төрүүлсэн. Үүнээс 14 эмэгтэй давтан төрсөн. Бүх хүүхэд ХДХВ-ийн халдваргүй нь батлагдсан. 2025 оны байдлаар манай улсад ДОХ-ын халдвартай 694 хүн амьдарч байна. Энэ онд шинээр 48 хүн халдвар авчээ.
2025 оны 10 сарын байдлаар улсын хэмжээнд БЗДХ-т өвчний 8777 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 18.7 хувийг эзэлж байна. БЗДХ-т өвчний 41.9 хувийг тэмбүү, 34.3 хувийг заг хүйтэн, 23.4 хувийг трихомониаз, 0.4 хувийг ХДХВ/ДОХ-ын халдвар тус тус эзэлж байна.
С.ОТГОНБАЯР







Нийгэм




