"Хотын дарга Х.Нямбаатар Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад "Хотын дарга ийм зүйл ярьсан удаа байхгүй. Ингэх ч боломжгүй. Харин нийслэл 2025-2028 онд гэр хорооллыг орон сууцжуулахаар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, Сэлбэ 20 минутын хот төслийн хүрээнд 8565 айлын орон сууц барьж байна. Мөн Ханын материалд 3000 айлын орон сууц барихаар бүтээн байгуулалтыг эхлээд байна. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд энэ жил 5000 айлыг дулаалж, хийн халаагуурт шилжүүлж байгаа. Ирэх жил 50.000 айлыг хийн халаагуурт шилжүүлнэ. Тиймээс гэр хорооллын айлуудыг хотоос гаргана гэсэн худал мэдээллийг түгээхгүй байхыг хүсье" гэлээ.
Нийгэм | 2025-12-03
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм









