Манай улсад нэгдүгээр хэв шинжийн чихрийн шижинтэй 260 хүүхэд амьдарч байна. Эдгээр хүүхдүүд өдөр бүр 7-10 удаа, жилд ойролцоогоор 3000 удаа хурууны өндгөө хатгаж сахраа хэмждэг. 3000 удаа хатгуулснаар хүүхдийн захын мэдрэлийн эсүүд гэмтэж, хурууны өндөг нь мэдээгүй болж эхэлдэг. Тиймээс хатгахгүйгээр сахрын үзүүлэлтийг хэмжин мэдээлэгч Сенсор буюу CJM төхөөрөмжөөр 2025 ондоо багтаж 260 хүүхдээ бүрэн хангахаар ажиллаж байна. Ингэснээр хүүхдүүд 15 хоногт 150 удаа биш нэг удаа хатгуулж сахрын түвшнээ хялбар аргаар хянадаг болох юм. Сенсорыг хэрэглэж хэвшсэнээр эдгээр хүүхдүүдийг амь насны гэнэтийн эрсдэлээс сэргийлэх бөгөөд эцэг эхчүүд хүүхдийнхээ сахрын мэдээллийг утсандаа цаг, минут тутамд авч чадах юм.
Эх сурвалж
| Эрүүл мэндийн яам
|