Энэхүү өдрийг тохиолдуулан Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв Монголын Дауны холбоотой хамтран Дауны хам шинжтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд эмчийн зөвлөгөө, нийгмийн ажилтан болон сэтгэл зүйчийн бүлгийн уулзалт, ярилцлагууд боллоо.
Тус арга хэмжээнд Монголын Дауны холбоонд бүртгэлтэй 10–14 эцэг эх оролцож, хэрэгцээт зөвлөгөө, мэдээллийг авч, харилцан туршлага солилцсон юм. Өдөрлөг нь Дауны хам шинжтэй залуусын ажиллуулдаг кофе шопт болж, халуун дулаан уур амьсгал дунд өндөрлөлөө.
|
Эх сурвалж
| ЭХЭМҮТ
|
АДМИН







Эрүүл мэнд








