Dark Light
Эрүүл мэнд | 2026-03-22

ЭЛЭГНИЙ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ, ХЯНАХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол улсад жилд 8100 орчим хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгддэг бөгөөд элэгний хорт хавдрын тохиолдол нийт хорт хавдрын 29 орчим хувийг эзэлж тэргүүлдэг. Судалгаагаар элэгний хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 75-аас дээш хувь нь элэгний В, С вирусийн халдвартай байсан бөгөөд хорт хавдрын гол шалтгаан болдог.
Улсын хэмжээнд хорт хавдрын хожуу шатандаа оношлогдох хувь 2014 онд 77.8% байсан бол 2024 онд 66.4% болж эрт шатандаа оношлогдох хувь нэмэгдсэн байна. Хорт хавдрын үеийн гол эмчилгээ бол мэс засал эмчилгээ байдаг бөгөөд эрт шатандаа оношлогдвол мэс засал эмчилгээ хийх боломж 70-80%-тай, хожуу шатандаа оношлогдвол 10-15%-ийн боломжтой болдог.
Манай улсад 18-с дээш насны хүн амыг В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулах ажил тогтмол хэрэгжиж байна. Вирус илрүүлэх, тоолуулах, эмийн эмчилгээ, эсрэг дархлаажуулалтын ажил явагдаж байгаа ч вирусийн халдвартай хүнийг хянах, давтан үзлэгт хамруулж элэгний хатуурал, хавдрыг эрт үед нь оношилж хүний амьдралын чанарыг хэвээр хадгалах шаардлага чухал байна.
Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хавдрын төв, Амбулаторийн 1 тасаг, Дүрс оношилгооны тасаг, Лабораторийн тасаг, Эмгэг судлалын тасаг, Мэс заслын тасаг, Нийгмийн эрүүл мэндийн алба харьяа ӨЭМТ-үүдтэй хамтран дүүргийн Засаг даргын дэмжлэгтэйгээр элэгний В, С вирустэй иргэдийн нэгдсэн сан үүсгэж дараагийн шинжилгээ, оношилгоо, хяналт, эмчилгээнд хамруулах ажлыг хэрэгжүүлэхээр болж байна. Дээрх ажлын хүрээнд дүүргийн ЗДТГ, ХӨСҮТ, ХСҮТ, СХНЭ, ӨЭМТ-үүд хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулж, хэрэгжүүлэх ажлуудаа ярилцлаа.
 

Эх сурвалж | Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22