Dark Light
Эрүүл мэнд | 2026-03-23

СҮРЬЕЭГИЙН ИДЭВХТЭЙ ИЛРҮҮЛЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Монгол Улс нь сүрьеэгийн дарамт өндөртэй орнуудын нэг бөгөөд Засгийн газраас хүн-төвтэй тусламж үйлчилгээг өргөжүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд нийслэлийн Баянзүрх, Хан-уул дүүргийн хүн амд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт хийх үйл ажиллагааны нээлтийг өнөөдөр зохион байгууллаа.
Баянзүрх, Хан-Уул дүүргийг сонгосон шалтгаан нь хүн амын нягтрал ихтэй, эрүүл мэндийн байгууллагын төвлөрөл болон сүрьеэгийн тохиолдлын түвшин бусад дүүрэгтэй харьцуулахад өндөр байгаа нь өргөн хүрээний идэвхтэй илрүүлэлтийг зохион байгуулах шаардлагатайг харуулж байгаа юм.
Энэ жил "Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр" -ийг “Улс орны манлайлал, иргэдийн хүчтэй оролцоотойгоор бид сүрьеэг устгаж чадна” уриан дор гуравдугаар сарыг дуустал тэмдэглэн өнгөрүүлж байна.
Өнөөдрийн арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин, ДЭМБ-ын Төв оффисын ХДХВ, сүрьеэ, вируст гепатит болон БЗХӨ-ний газрын захирал Тереза Касаева, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте болон зөвлөхүүд, ХӨСҮТ, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, НЭМГ-ын удирдлагууд, эмч, мэргэжилтэн, сүрьеэгийн чиглэлээр хамтран ажилладаг төрийн бус байгууллагын нийт 70 гаруй төлөөллүүд оролцлоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00