Улсын нэгдүгээр төв эмнэлгийн (УНТЭ) Элэг шилжүүлэн суулгах багийн эмч, мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар, эмчилгээний үр дүн болон эрдэм шинжилгээний бүтээлүүд олон улсын тавцанд өндрөөр үнэлэгдсэн түүхэн амжилтуудыг дараалан гаргалаа.
Монголын эмч нарын дэлхийн түвшинд гаргасан гол амжилтуудыг багцлан хүргэвэл:
-
Австрали улсад хүндэт өргөмжлөл гардан авав: Австралийн Сидней хотноо зохион байгуулагдсан "TTS 2026" олон улсын конгресст манай багийн эмч нар 4 аман, 3 постер илтгэл хэлэлцүүллээ. Тэд Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах эмчилгээний хөтөлбөрийг хэрхэн амжилттай хөгжүүлж буй туршлага, үр дүнгээ дэлхийн хэмжээний мэргэжилтнүүдэд танилцуулсан юм. Энэ үеэр олон улсын зүгээс манай багийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Хүндэт өргөмжлөл гардуулан өгчээ.
-
Батсуурийн Батсайхан эмч "Элэг шилжүүлэн суулгах салбарын баатар"-аар тодорлоо: БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдсан "LT Updates 2026" олон улсын хурал-ын үеэр манай улсын анагаах ухааны салбарын томоохон төлөөлөл, УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Батсуурийн Батсайхан “Heroes of Liver Transplantation” (Элэг шилжүүлэн суулгах салбарын баатрууд) хүндэтгэлийг албан ёсоор хүртсэн байна.

Эдгээр шагналууд нь Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах мэс засал, хагалгааны үр дүн дэлхийн жишигт бүрэн хүрснийг олон улсын эрүүл мэндийн байгууллагууд албан ёсоор хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан бахдам үйл явдал боллоо.
ТАТАР МАЙДАР






Эрүүл мэнд




