Dark Light
Эрүүл мэнд | 2026-11-09

ТА САХЛАА ХУСАХГҮЙ НЭГ САР БОЛЖ ЧАДАХ УУ?

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image

Дэлхий дахинд 11-р сарыг No-Shave November гэж нэрлээд  нэг сарын турш сахал, үсээ хусахгүй байж, үс арчилгаа эсвэл сахлын хэрэгсэлдээ зарцуулах мөнгөө цуглуулан хавдрын судалгаа, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хандивладаг аян өрнүүлдэг  байна. АНУ, Австрали улсад үүссэн энэ аян өдгөө дэлхийн 20 гаруй улсад өргөн хүрээтэй хэрэгждэг  болжээ. 

Анх 2003 онд Австрали улсын Мельбурн хотод  Хоёр найз залуу эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, хавдрын асуудалд анхаарал хандуулахын тулд 30 эрэгтэйг нэгтгэн, 11 дүгээр сарын турш загварын сахал (moustache) ургуулах уриатайгаар эхлүүлж байжээ. 

Албан ёсоор 2009 онд АНУ-ын Чикаго хотод  Бүдүүн гэдэсний хавдраар нас барсан Мэттью Хилл гэх хүний гэр бүлийнхэн түүний дурсгалыг хүндэтгэж, хавдартай тэмцэх хандив цуглуулах зорилгоор энэхүү хувилбарыг фэйсбүүк хуудсаар дамжуулан албан ёсны аян болгон өргөжүүлжээ. 

Манай улсад ч бас сүүлийн жилүүдэд "NO SHAVE NOVEMBER" аян  дэлгэрч залуус өөрсдийн цахим хуудастаа сахалтай зургаа оруулан давалгаалах болжээ. Ингэхдээ түрүү булчирхайн өвчлөлөөс сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдахыг бусдадаа уриалдаг . 

Энэхүү аяны гол зорилго нь зөвхөн сахал ургуулах, гадаад төрхөө өөрчлөхөд бус, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, тэр дундаа хавдрын өвчлөлийн талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршдог. Тиймээс No-Shave November аяны хүрээнд сахал, үсээ хусахад зарцуулах байсан мөнгөө хандивлахын зэрэгцээ эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдах, хавдраас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг түгээхийг уриалдаг байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08