Dark Light
Урлаг соёл | 2026-11-09

ЖАСТИН ТИМБЕРЛЭЙК ХИТ ДУУГАА БРИТНИ СПИРСТ ЗОРИУЛЖ ХИЙГЭЭГҮЙ ГЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Америкийн алдартай поп дуучин Жастин Тимберлэйк өөрийн карьерын хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох 2006 оны хит сингл дуугаа экс найз бүсгүй Бритни Спирст зориулаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Өдгөө 45 настай "Попын хунтайж" түүний алдартай дуунуудыг эрэмбэлсэн шинэ ярилцлагын үеэр олон арван жилийн турш шүтэн бишрэгчдийнх нь дунд яригдсаар ирсэн «What Goes Around...Comes Around» дууны тухай цуурхалд цэг тавьсан талаар «The Independent» хэвлэл мэдээллээ.

Жастин Тимберлэйк Complex сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Олон жилийн турш тасралтгүй яригдсан энэхүү цуурхлыг одоо л нэг нэгмөсөн мухарлах цаг нь болсон байх. Энэ дуу бол миний хувийн түүх биш, харин миний нэгэн дотнын найзад тохиолдсон явдал юм. Би түүнээс зөвшөөрөл авч дуу болгосон" хэмээн ярьжээ . Түүний найз нь амьдралын хүнд үеийг туулж, найз охиндоо араар тавиулсан тухайгаа утасдаж ярихад Жастин "Би энэ тухай чинь дуу бичиж болох уу?" гэж асуусан байна. Тэр үед араар тавиулсан найз залуу нь өөрийг нь хуурсан найз охиндоо ихэд гоморхсондоо, Жастинд хандан 'Тэг тэг, тэр хүүхнийг дуугаараа бүр алаад өг. Хийсэн үйл нь өөрт нь эргэж ирэг' гэж хэлсэн нь дууны гол санаа болжээ. Жастин утсаа тариад ердөө 20-хон минутын дотор дууны үг, аяыг урсган бичиж дуусгасан бөгөөд энэхүү бүтээлээ өөрийн карьерын шилдэг хоёр дууны нэг гэж үздэгээ дурдсан байна. Уг дуу нь 2006 оны FutureSex/LoveSounds цомогт багтаж, Биллбордын Hot 100 жагсаалтыг тэргүүлэн, Грэммийн шагнал хүртэж байсан дэлхийн хэмжээний супер хит юм.

Тухайн үед шүүгчид болон шүтэн бишрэгчид энэ дууг Жастины 2002 оны алдартай «Cry Me a River» дууны үргэлжлэл, Бритни Спирсийн эсрэг чиглэсэн дараагийн цохилт гэж үзэж байв. Учир нь «Cry Me a River» дууны клипэнд Бритнитэй маш адилхан эмэгтэй тоглодог бөгөөд Жастин ч хожим нь уг дуугаа тэдний салалтын дараа бичсэнээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Түүнчлэн поп дива Бритни Спирс 2023 онд гаргасан The Woman in Me дурсамж номондоо Жастиныг олон удаа араар тавьж байсныг мэдээд, хариуд нь бүжиг дэглээч Уэйд Робсонтой үгсэн Жастиныг хуурч байснаа өөрөө хүлээн зөвшөөрч байсан нь уншигчдыг цочроож байсан юм. Тэд 1999-2002 оны хооронд поп хөгжмийн хамгийн алдартай хос байсан бөгөөд Жастин ийнхүү 20 жилийн дараа түүний алдарт хит дуу экс найз охиноос нь болоогүй, зөвхөн найзынх нь гунигт түүх байсныг албан ёсоор баталлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08