Dark Light
Нийгэм | 2026-11-09

УВС АЙМГИЙН ЦАГААНХАЙРХАН 25 СМ ЦАСАН БҮРХҮҮЛТЭЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 11-р сарын 02-ны 08 цагаас 11-р сарын 09-ний 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тоймыг хүргэж байна. 
 
Хур тунадас: 11 сарын 2, 3-нд Баян-Өлгий болон Дорнод аймгийн зарим сумдын нутгаар 0-1.0 мм, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0-3.0 мм, 5-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун, төвийн болон говийн аймгуудын нутгийн зарим хэсгээр 0-2.0 мм, 6-нд нутгийн зарим хэсгээр 0-2.0 мм, 7-нд зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0-2.0 мм цас орсон байна. 
Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар 0.1-4.0 мм хур тунадас орсноос 7 хоногийн нийлбэрээр хамгийн их нь Сэлэнгийн Баруунбүрэнд 4.0 мм, Хэнтийн Баянмөнхөд 3.8 мм, Завханы Сонгинод 3.0 мм тунадас орсон байна.
 
Цасан бүрхүүл: Өнөө өглөөний станц харуулын мэдээгээр Увс аймгийн Цагаанхайрханд 25 см, Завхан аймгийн Сонгинод 17 см, Өндөрхангайд 13 см, Завхан аймгийн Баянхайрханд 12 см, Түдэвтэйд 11 см, Баянтэс, Увс аймгийн Малчинд 10 см, Завхан аймгийн Тэст 9 см цасан бүрхүүл тогтсон байна.
 
Агаарын хамгийн их температур: Хугацааны эхээр Их нууруудын хотгор, Эхийн голын Баянбүрд орчим, говийн бүс нутгийн өмнөд болон зүүн хэсэг, Булган, Сэлэнгэ, Орхон голын хөндийгөөр +7...+12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -4...+1 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байсан бол 05-нд нутгийн хойд хэсгээр, 06-нд ихэнх нутгаар 1-13 градусаар сэрүүсэж Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр -9...-14 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд болон зүүн хэсгээр 0...+8 градус дулаан, бусад нутгаар -1...-8 градус хүйтэн байв. 
 
Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн 7 хоногт хугацааны эхний хагаст Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр -10...-18 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчим, говийн бүс нутгийн өмнөд болон зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар 0...+5 градус дулаан, бусад нутгаар -1...-9 градус хүйтэн хоносон бол хугацааны сүүлийн хагаст ихэнх нутгаар нэмж хүйтэрч Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр -22...-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -21...-16 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад хэсгээр -10...-15 градус хүйтэн хоносон байна.
 
Салхи: Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар секундэд 7-12 метр, зарим үед секундэд 18-23 метр хүрч ширүүссэн байна.
 
Улаанбаатар хот орчмоор:
 
Хур тунадас: 04, 07-нд 0.0-2.0 мм цас цас орсон байна.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр байв.
 
Агаарын температур: Долоо хоногийн эхэн үеэр Нисэх-Яармаг орчмоор шөнөдөө -12...-17 градус, бусад хэсгээр -6...-12 градус, өдөртөө +4...-3 градус хүйтэн байв. Хугацааны дунд үеэс хүйтэрч шөнөдөө Нисэх-Яармаг орчмоор -19...-24 градус, бусад хэсгээр -11...-16 градус, өдөртөө 0...-6 градус хүйтэн байв.
 
Тэрэлж-Налайх орчмоор: 7-нд 0.3 мм бага зэргийн цас орсон байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-8 метр байв. Агаарын температур долоо хоногийн эхэн үеэр шөнөдөө -11...-17 градус, өдөртөө +4...-2 градус байв. Хугацааны дунд үеэс хүйтэрч, шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -1...-8 градус хүйтэн байв.
 
Багануур орчмоор: 7-нд 0.0 мм ялимгүй цас орсон байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр байв. Агаарын температур долоо хоногийн эхэн үеэр шөнөдөө -11...-18 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан байв. Хугацааны дунд үеэс хүйтэрч, шөнөдөө -18...-23 градус, өдөртөө +1...-5 градус байв.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08