Dark Light
Улс төр | 2026-11-09

ПИТ ХЕГСЕТ АНУ-ЫН ШИНЭ "РАМСФЕЛД" БОЛОХ УУ?

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Polaris/Agence Quebec Presse/Newscom

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет албан тушаалаасаа салах эгзэгтэй мөчтэй нүүр туллаа.

АНУ-ын Конгрессын дунд хугацааны сонгууль өндөрлөж, Төлөөлөгчдийн танхимын дарга болохоор зэхэж буй Ардчилсан намын Хаким Жеффирис энэ амралтын өдрүүдэд Батлан хамгаалахын сайд Пит Хегсет ийг албан тушаалаас нь огцруулах тогтоолын төслийг дэмжиж санал өгөхөө албан ёсоор мэдэгдлээ. 

Пит Хегсет нь Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны хамгийн их маргаан дагуулсан сайд нарын нэг бөгөөд Пентагоны чадварлаг, өндөр албан тушаалтнуудыг олноор нь халж, цэвэрлэгээ хийсэн нь шүүмжлэл дагуулаад байгаа юм. Үүнээс гадна тэрээр үндэсний аюулгүй байдалтай огт хамааралгүй, нийгмийн үзэл бодлыг талцуулсан маргаантай сэдвүүдээр үе үе дуулиантай мэдэгдэл хийдэг байв. Тухайлбал, тэрээр АНУ-ын зэвсэгт хүчний эгнээнд эмэгтэйчүүдийг байлдааны үндсэн үүрэг гүйцэтгэхийг эсэргүүцдэг гэдгээ ил тод илэрхийлж, армийн удирдлага дахь олон талт байдлыг хангах бодлогыг эрс шүүмжилдэг байсан нь батлан хамгаалах салбарыг маш ихээр бухимдуулсан юм. Хамгийн ноцтой нь тэрээр өдгөө АНУ-ын иргэдийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч буй Ираны дайны гол нүүр царай болоод байна.

Конгрессын сонгуулиар Бүгд найрамдах намын тал мужуудын сонгогчид хүртэл Цагаан ордны гадаад бодлогыг эрс эсэргүүцэж, саналаа өгсөн нь Трампын засаг захиргаанд маш том цохилт болсон юм. Америкийн цэргийн ажиллагааг иргэд нь ийнхүү эсэргүүцэж байхад Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Ерөнхийлөгчийнхөө ард тууштай зогссоор иржээ. Тэрээр Ираны цөмийн хөтөлбөрийг бүрэн устгах, тус бүс нутагт АНУ-ын цэргийн нөлөөг улам бэхжүүлэх амлалтыг эцсээ хүртэл өмгөөлж байсан нь түүний нэр хүндийг унагаж, шинээр бүрэлдэж буй Ардчилсан намын олонхтой Конгрессын гол бай болоход хүргэсэн байна. 

Одоо "Ард түмний дэмжлэг хүлээгээгүй дайны нүүр царай" болсон түүнийг АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Дональд Рамсфелдын түүхэн хувь тавилан хүлээж байна уу, эсвэл тэр огцруулах шийдвэрийг даван гарч чадах уу гэдэг эгзэгтэй мөч ирээд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08