Dark Light
Урлаг соёл | 2020-04-17

Жүжигчин Том Хэнкс вирусийн дархлаатай болсон учир цусаа хандивлажээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

 

      Холливудын алдарт жүжигчин Том Хэнкс болон түүний эхнэр Рита Уилсон нар коронавирусийн халдварын эсрэг вакцин гарган авахад зориулан цусаа өгчээ. Энэ талаар жүжигчин Том Хэнкс өөрийн инстаграм хуудаснаа бичжээ. 

Коронавирусийн халдвараас эдгэрсэн тэдний цусан дахь эсрэг биет вакцин гарган авах лабораторийн судалгаа хийхэд тус болж магадгүй гэж судлаачид үзэж байгаа юм. 

Эргэн сануулахад өдгөө 63 настай жүжигчин Том Хэнкс өнгөрсөн гуравдугаар сарын 12-нд Австралид домогт дуучин Элвис Преслигийн тухай өгүүлэх киноны зураг авалтын үеэр коронавирусийн халдвар авсан талаар мэдээлсэн. 

     Америкийн жүжигчин Том Хэнкс, түүний гэргий Рита Уилсон нар долоо хоног коронавирусийн халдварын эсрэг эмчилгээ хийлгэснийхээ дараа Австралийн эмнэлгээс гарсан. Тэд өдгөө вирусийн эсрэг дархлаатай болсон хэмээн эмч нар үзэж байгаа юм. 

Шинэ төрлийн коронавирусийн халдвар авч эдгэрсэн хүний цусны сийвэнг вирустэй тэмцэхэд биеийн байдал нь сул байгаа хүмүүст хэрэглэх энэ туршлага дэлхийн хэд хэдэн улсад ашиглагдаж буй. Коронавирусийн халдвар авч, эдгэсэн хүний дархлааны системд эсрэг биетүүд үүссэн байх учраас хүнд өвчтөнүүдэд хийснээр вирусийн эсрэг тэмцэхэд үр дүнтэй гэж эрдэмтэд үзэж байна.

 

Эх сурвалж: Independent

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00