Dark Light
Урлаг соёл | 2020-04-29

“Борчуудын хорооллын саятан” киноны жүжигчин Иррфан Хан таалал төгсчээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

“Борчуудын хорооллын саятан”, “Юрийн галавын ертөнц” кинонуудаараа олонд танигдсан Болливуудын алдарт жүжигчин Иррфан Хан 53 насандаа таалал төгсчээ. Тэрээр дотоод шүүрлийн хавдартай хэмээн оношлогдон эмчилгээ хийлгэж байгаа тухайгаа 2018 онд твиттертээ бичиж байсан юм. Лондонд очиж эмчилгээ хийлгэж байсан тэрээр Мумбай хотын нэгэн эмнэлэгт нас барсан байна.

Болливуудад төдийгүй Холливуудад нэр алдраа түгээж чадсан тэрээр хорт хавдартайгаа хэрхэн тэмцэж байгаагаа олон нийтэд нээлттэй хуваалцдаг байсан юм. Иррфан Ханыг хайртай гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ дэргэд тайван  амьсгал хураасан гэдгийг бие төлөөлөгч нь мэдээлсэн байна.

Түүнийг таалал төгссөнтэй холбогдуулан олны танил хүмүүс болон шүтэн бишрэгчид нь цахим орчинд эмгэнэл илэрхийлсээр байна.

Олон арван алдартай кинонд дүрээ мөнхөлсөн Иррфан Хан Англи-Энэтхэгийн хамтарсан 2001 онд бүтээгдсэн “The Warrior” кинонд тоглосноор анх олон улсын тавцанд танигдаж байсан юм.  Үүний дараа тэрээр “The lunchbox”, “Piku”, “Гайхамшигт хүн аалз”, “Юрийн галавын ертөнц” зэрэг олон кинонд тоглосон юм.  1995 онд тэрээр эхнэр Сутупа Сиктартайгаа гэрлэж, тэд 2 хүүхэдтэй болсон байна.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00