Dark Light
Урлаг соёл | 2021-06-30

Жүжигчин Б.Цэцэг Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд нэн шаардлагатай 5 аппаратыг бэлэглэжээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Жүжигчин Б.Цэцэг Яармагийн Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд нэн шаардлагатай 5 аппаратыг хүлээлгэн өгчээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа: "Өдөр бүр хэдэн мянгаараа нэмэгдэж байгаа ковидын хүнд үеийг өвдөг сөхрөлгүй өнөөдрийг хүртэл тэсээд ирсэн эмнэлгийн салбартаа баярлалаа. Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв эмнэлэгт өнөөдөр 970 орчим хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 480 гаруй нь жирэмсэн ээжүүд юм. Вакциндаа хамрагдаж чадаагүй хөл хүнд ээжүүдийг эрүүл саруул болгож энхрий үртэй нь уулзуулах гэж хичээж буй тэдний үйлс хэдий хүнд бэрх ч гэлээ авдаг цалингаа гололгүй зүтгэсээр байгааг харахад л зүрх шимширдэг. Үнэтэй рестораны аяга хоолны үнэ хүрэхгүй цалинг тэд өдөр шөнөгүй ажилласныхаа хүчинд авдаг. Уур хүрч өмнөөс нь үзэлцэм оргиод болохгүй юм. Эмнэлэгтээ хэвтээд бусдын адил эмчлүүлээд гарахад надад яаж энэ эмнэлэгт, эмч нарт туслах вэ л гэж бодогдсон шүү. Үнэндээ тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу амьсгалын дутагдалд орсон жирэмсэн ээжид илрэх тэр зовиур хичнээн хүнд гэж санана. Аймшигтай шүү. Гайхалтай эмч нарынхаа гавьяа буянаар би эдгэрч гарсандаа талархаад баршгүй нь.  Амалсан ёсоор эмнэлэгтээ нэн шаардлагатай цэр соруулах 5 ширхэг аппаратыг авч өглөө. Энэ аппарат нь амьсгалын аппаратанд ухаангүй байгаа хүмүүсийн цэрийг соруулдаг зүйл юм. Чадлаараа байгаагаа илүүчилж нэг ч болов ээжийг эрүүл болоосой гэж хүсэж байна. Ковид гэдэг зүйл жирэмсэн ээжүүдийн ургын усыг ширгээдэг маш аюултай вирус юм. Ийм байдлаас болж олон ээж хугацаанаасаа өмнө төрж байна. Эмнэлэг ачаалал ихтэй тул тэдэнд таны чинь сэтгэлийн хандив тун хэрэгтэй. Яаралтай хэрэгцээтэй аппаратуудын тусламжийг та бүхэн минь заавал хүргээрэй гэж хүсье.  Сайн үйлс бүхэн дэлгэрэг. Монголд өвдөж эдгэрсэн нийт 10,000 хүний амийг аварсан ачтай та бүхэндээ талархаж байна" хэмээжээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00