Dark Light
Спорт | 2026-11-22

МӨНГӨН ЦОМЫН БАРИЛДААН ИРЭХ САРД ЭХЭЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын үндэсний бөхийн холбооноос аймаг, сумын цолтой бөхчүүдийн ур чадвар, түвшинг нэмэгдүүлэх зорилгоор Мөнгөн цомын төлөөх багийн цуврал барилдааныг 2026 оны 12 сараас 2027 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд зохион байгуулна.

Өчигдөр /2026.11.21/ аймгуудын багийн багш дасгалжуулагч нартай Монгол бөхийн өргөөнд уулзалт зохион байгуулж, барилдааны журам, зохион байгуулалтыг хэлэлцэн эцэслэн баталжээ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООНЫ “МӨНГӨН ЦОМ” БАГИЙН БАРИЛДААНЫ ЖУРАМ
НЭГ. ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
1. МҮБХ-ны “Мөнгөн цом”-ын төлөөх цуврал барилдаан нь 2026 оны 12 болон 2027 оны 01, 04, 05 дугаар саруудад үргэлжилж, дүнгээ гаргана.
2. МҮБХ-ны “Мөнгөн цом”-ын төлөөх барилдаан нь Санаачлагчтай байна.
3. “Мөнгөн цом”-ын барилдаанд аймаг бүрийн 21 баг бүст хуваагдан, шигшээд шалгарч тойргийн журмаар барилдаж аваргаа тодруулна.
  • АЛТАЙН БҮС: БАЯН-ӨЛГИЙ, ГОВЬ-АЛТАЙ, ХОВД аймгуудын баг,
  • БАРУУН БҮС: БАЯНХОНГОР, ЗАВХАН, УВС аймгуудын баг,
  • ГОВИЙН БҮС: ГОВЬСҮМБЭР, ДОРНОГОВЬ, ДУНДГОВЬ, ӨМНӨГОВЬ аймгуудын баг,
  • ЗҮҮН БҮС: ДОРНОД, СҮХБААТАР, ХЭНТИЙ аймгуудын баг,
  • ТӨВИЙН БҮС: ДАРХАН, СЭЛЭНГЭ, ТӨВ аймгуудын баг,
  • ХАНГАЙН БҮС: АРХАНГАЙ, ӨВӨРХАНГАЙ аймгуудын баг,
  • ХОЙД БҮС: БУЛГАН, ОРХОН, ХӨВСГӨЛ аймгуудын баг,
4. Хэсгийн буюу бүсийн барилдаанд баг тус бүр долоон гишүүнтэй байна. Үүнд үндсэн 5, сэлгээний 2 бөх багтана.
5. Багууд аймаг, сумын цолтой долоон бөхөө шууд сонгоно. Улсын цолтой бөх оролцуулахгүй.
6. Хэсгийн барилдаанд шалгарсан багийн дасгалжуулагч Бүсийн багаа дасгалжуулж ажиллана.
7. Бүсийн баг 8 бөхтэй байна. Үүнд үндсэн 5, сэлгээний 3 бөх багтана.
8. Хэсгийн барилдаанд түрүүлсэн багаас гурван бөх Бүсийн багт шууд орно. Хэсгийн барилдаанд барилдсан бусад багаас хамгийн өндөр даваа авсан дөрвөн бөхийг Бүсийн багт урина. Давааны тоо тэнцвэл хэн давсанг сонгоно. Хоёр бөхийн нэг нь сэлгээнд байснаас хоорондоо барилдаагүй бол дасгалжуулагч сонгоно.
9. Шигшээ барилдаанд бөхчүүдийн даваа тэнцвэл хоорондын барилдаанд хэн давсан нь, энэ зарчмаар шийдэгдэх боломжгүй нөхцөлд ялсан багийн багш шийдвэрлэнэ.
10. Улирлын дундуур буюу 3 дугаар сарын төгсгөлд солилцооны цонх нээж хоёр хүртэлх бөхийг сэлгэн оруулж болно.
11. “Мөнгөн цом” багийн барилдаанд оролцох баг тус бүрийн 5 бөх, нөгөө багийн 5 бөхтэй тойргоор барилдаж, ялагчаа тодруулна.
12. Барилдаан нь МҮБХ-ны “Бөхийн барилдааны дүрэм”-д заасан багийн барилдааны төрөлд багтах бөгөөд барилдааны үндсэн хугацаа 15 минут байна. Нэг өдрийн бүх барилдааны турш гурван сануулга авсан тохиолдолд тухайн өдрийн барилдаанаас хасна. Эдгээрээс бусад тохиолдолд “Бөхийн барилдааны дүрэм”-ийн холбогдох заалтуудыг баримтална.
13. “Мөнгөн цом”-ын барилдааны үеэр допингийн явцын шинжилгээг авна.
14. Мөнгөн цомын барилдаан үргэлжлэх хугацаанд ёс зүйн болон эрүүгийн хариуцлага хүлээсэн тохиолдолд тухайн бөхийг барилдуулахгүй.
15. Багууд бөхийг гэмтэл бэртэл болон бусад шалтгаанаар сэлгэх боломжтой. Сэлгээнд суусан бөх тухайн өдрийн барилдаанд эргэн барилдахгүй.
16. “Мөнгөн цом”-ын төлөөх /2026-2027 оны/ барилдаанд нэг бөх нэг удаа сонгогдох зарчмыг баримтална.
17. Бөхчүүд идэвх санаачилгагүй барилдах, хүндэтгэх шалтгаангүй барилдааныг орхисон нөхцөлд тухайн багийн бүх гишүүдийг хасаж, 2026-2027 онд
МҮБХ-ноос зохион байгуулах бүх барилдаанд оролцуулахгүй.
18. Багууд мэдүүлгийг 11 дүгээр сарын 30-ны өдөрт багтаан МҮБХ-нд ирүүлнэ.
19. Оролцох багуудын оноолтод бичигдэх дарааллыг МҮБХ шийдвэрлэнэ.
20. Багууд ялалт тэнцэж, гурван биеэ тойрсон нөхцөлд баг тус бүрийн давааг тоолон шийдвэрлэнэ. Даваа тэнцсэн нөхцөлд хамгийн богино хугацаанд авсан давааг харгалзана.
21. МҮБХ, багууд, бөхчүүдийн гурвалсан гэрээг байгуулж, чанд мөрдөнө.
22. Мөнгөн цомын барилдаанд оролцож буй багийн бөхчүүд МҮБХ-ны болон хамтрагч ТВ-ийн нэвтрүүлэг, үйл ажиллагаанд идэвх, санаачилгатай оролцоно.
23. Баг тус бүр өөрийн багийн барилдах хуваарьт өдрүүдэд Монгол Бөхийн Өргөөнд бүтээгдэхүүний сурталчилгаа, үзүүлэн, холбогдох бусад үйл ажиллагааг МҮБХ-той зөвшилцөн зохион байгуулж болно.
24. Бүсийн шигшээ барилдаанд багууд маркетингийн чиглэлээр санал оруулж, хөрөнгө оруулалтыг татаж болно.
25. Багууд бооцооны мөнгө 20.000.000 /хорин сая/ төгрөгийн 70% буюу 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгийг байршуулж, барилдаанд оролцох эрхээ баталгаажуулна. Үлдэгдэл 30% буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг 2027 оны нэгдүгээр сарын 15-нд МҮБХ-ны Худалдаа Хөгжлийн Банкан дахь 404016853 тоот дансанд шилжүүлнэ. Төлбөрийн баримтыг 2027 онд олгоно.
26. Багуудын хөрөнгө оруулалт болон бооцооны төлбөрийг шийдэх асуудалд МҮБХ-ны зүгээс дэмжлэг үзүүлж ажиллаж болно.
27. Багуудаас санал гаргаж, МҮБХ-той харилцан зөвшилцөж орон нутагт зарим барилдааныг зохион байгуулж болно.
28. Мөнгөн цомын барилдаанд өндөр амжилт гаргасан бөхчүүдэд 2028 оны Алтан цомын барилдаанд оролцох эрх олгоно.
ХОЁР. БООЦОО, БАЙ ШАГНАЛ
1. Бооцооны нийт төлбөрийн дүн 420.0 сая төгрөг байна.
2. Нийт шагналын сан 420.000.000 төгрөг байна. /Уг дүнд НӨАТ, ХХОАТ багтсан болно./
3. Маркетинг, үйл ажиллагааны зардалд 40.000.000
4. Түрүүлсэн баг 60.000.000 төгрөг, шилжин явах “Мөнгөн цом”
5. Дэд байрт шалгарсан баг 40.000.000 төгрөг
6. Гутгаар байрт шалгарсан баг 30.000.000 төгрөг
7. Дөтгөөр байрт шалгарсан баг 20.000.000 төгрөг
8. Тавдугаар байрт шалгарсан баг 15.000.000 төгрөг
9. Зургаадугаар байрт шалгарсан баг 10.000.000 төгрөг
10. Долоодугаар байрт шалгарсан баг 10.000.000 төгрөг
11. Хэсгийн барилдааны нэг давааг 50.000 төгрөгөөр тооцож урамшуулна.
12. Хэсгийн барилдааны ялалтын шагнал 800.000 төгрөг, дасгалжуулагчийн шагнал 200.000 төгрөг байна.
13. Шигшээ барилдааны нэг давааг 75.000 төгрөгөөр тооцож урамшуулна.
14. Шигшээ барилдааны ялалтын шагнал 1.500.000 төгрөг, дасгалжуулагчийн шагнал 250.000 төгрөг байна.
15. Шагналыг барилдаан болсноос хойш ажлын 10 хоногт багтаан олгоно.
16. Барилдааны жаяг дэгийн багийн гишүүдэд баталсан журмаар ажлын хөлс олгоно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08