Монгол улсын Гавьяат жүжигчин, “Хөх чоно” С.Дамдин тэнгэрийн орноо заларчээ.
Тэрээр 1943 онд Булган аймгийн Бугат суманд төрсөн. 1967 онд УБДС-ийн кино драмын анги төгссөн. 1967 оноос УДЭТ-т жүжигчнээр ажиллаж 2010 онд Монгол улсын гавьяат жүжигчин цол хүртжээ. Мөн Оросын Холбооны Буриад улсын гавъяат жүжигчин цолын хүртсэн юм. Театрын тайзнаа тоглосон жүжгүүд “Любовь Яровая”-гийн Кутов, “Наянчулууны ой”-н Эрдэнэ-Очир, “Өрсөлдөөн”-ий Тулгаа, “Анхны тулаан”-ы Лепешинский, “Хөөрхий дээ, Марат минь”-ийн Марат, “Арын албаныхан”-ы Сүхбаатар жанжин, “Нүд”-ийн Дугар, “Цаг өөр болжээ”-гийн Ваган, “Би яагаад”-ын Чагнаа, “Хоёр эзний ганц зарц”-ын Бригелла, “Хурлын дараа”-гийн Сүхээ, “Бумбат эрдэнэ”-ийн Дорж, “Аз жаргалын эрэлд”-ийн Геннадий, “Нэгэн нярвын паян”-ы Дорж, “Буурай аав”-ын Буянтогтох, “Их авхай”-н Амгалан, “Унаган хайр”-ын Чагдал, “Шинэ зам”-ын Сүхбаатар, “Буэнос-Айресаас хийсэн сурвалжлага”-ын Эрнесто Рохос, “Гургалдайн дуут шөнө”-ийн Фирсов, “Байцаагч түшмэл”-ийн Осип, “Нулимсны наадах инээд”-ийн Дэмчиг, “Буцах хаяг”-ын Нямбуу, “Халуун газар”-ын Баасан, “Амин булаг”-ийн Донгой, “Тамын дурлал”-ын Кебот, “Ромео Жульетта”-гийн Эскаль ван, “Цахлай”-н Шамраев, “Эрлэгийн данс”-ийн Жанчив, “Саран хөхөө”-гийн Дэрэм, “Шөнө амталсан нулимс”-ын Халзангийн дүрд тус тус тоглосон байна.
Төр засгаас түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж “Алтан гадас“ одон, ойн медалиуд, Соёлын Тэргүүний ажилтан, Монгол улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр тус тус шагнаж байлаа.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.