Чингис хаан хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан Монгол улсын Ардын жүжигчин цолоор шагнагджээ. Дашзэвэгийн Жаргалсайхан (Чингис Жагаа) нь Монголын софт рок хөгжмийн Чингис хаан хамтлагийн удирдагч, хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин, рок хөгжим судлаач, Монгол Улсын Гавьяат жүжигчин хүн юм.
Түүнийг Монголын рок хөгжмийн оюун санааны эцэг хэмээн хэвлэл мэдээллийнхэн, хөгжмийн хүрээнийхэн үздэг. Тэрбээр Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны гишүүн, Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн, Монголын Рок музейг үүсгэн байгуулагч, Монголын Дуулаачдын холбооны ерөнхийлөгч бөгөөд 300 гаруй дууны шүлэг, аялгуу бичиж найруулан дуулснаас гадна драмын жүжиг, үлээвэр хөгжимд зориулсан марш, радио телевизийн чимэг хөгжим олныг бичжээ.