Dark Light
Урлаг соёл | 2021-08-20

Холливудын хамгийн өндөр цалинтай жүжигчдийн жагсаалтыг Дэниел Крейг тэргүүлжээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Английн жүжигчин Дэниел Крейг Холливудын хамгийн их ашиг орлоготой жүжигчдийн жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд жагсаалтад мөн Майкл Б. Жордан, Том Круз, Киану Ривз, Крис Пайн, Роберт Паттинсон нар багтсан байна. 

“Крейг “Knives Out” (2019) киноны үргэлжлэлээр 100 сая гаруй ам.доллар олсон байна.

Жагсаалтын хоёрдугаарт, Дуэйн Жонсон орсон байна. “Amazon Studios” компанийн бүтээж буй "Red One" инээдмийн кинонд тоглосны дараа түүний дансанд 50 сая ам.доллар оржээ. 

Жагсаалтын гуравдугаарт, Уилл Смит, Дэнзел Вашингтон нар 40 сая ам.доллароор бичигдиж байна. Уилл Смит “King Richard” (2021) кинонд теннисчин Винус болон Серена Уильямс нарын эцгийн дүрд тоглож, харин Дэнзел Вашингтон “The Little Things” (2021) киноноос ийм хэмжээний орлого олжээ. Америкийн жүжигчин Леонардо Ди Каприо “Don't Look Up” (2021) инээдмийн кинонд тоглож, 30 сая ам.доллар олсон бол “Spenser Confidential” (2020) инээдмийн кинонд тоглосон Марк Уолберг мөн ийм хэмжээний цалин авсан байна. 

Жүжигчин Женнифер Лоуренс, Жулиа Робертс нар “Don't Look Up”, " Leave the World Behind" кинонд тоглож тус бүр 25 сая ам.доллар авсан байна. Жүжигчин Сандра Буллокийн “Lost City D” (2022) кинонд тоглосны цалин нь 20 сая ам.доллар бөгөөд Райан Гослинг (The Gray Man, 2022), Крис Хемсворт (Thor: Love and Thunder, 2022), Брэд Питт (Bullet Train, 2022) нар бас ийм хэмжээний орлого олжээ.

Жагсаалтад мөн Майкл Б. Жордан, Том Круз, Киану Ривз, Крис Пайн, Роберт Паттинсон нар багтсан байна. 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00