Dark Light
Урлаг соёл | 2021-09-20

"The Hu" хамтлагийн тоглолтыг алдарт жүжигчин Вупи Голдберг ирж үзжээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

"The Hu" хамтлаг "Хүн" нэртэй 2021 оны анхны аялан тоглолтоо есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 31-ний өдөр хүртэл хийхээр төлөвлөсөн байна. Тэдний хувьд өчигдөр буюу есдүгээр сарын 19-ний өдөр АНУ-ын Нью Йорк хотноо тоглолтоо хийжээ.

Тухайн тоглолтыг АНУ-ын алдарт жүжигчин, зохиолч Caryn Elaine Johnson буюу Вупи Голдберг ирж үзсэн байна. Вупи Голдберг нь  Emmy Award, Grammy Award, Academy Award, Tony Award зэрэг шагналыг хүртэж чадсан дэлхий дээрх 16 хүний ​​нэг юм. 

Дашрамд дурьдахад The Hu хамтлаг одоогийн байдлаар нийт 13 оронд 23 тоглолтоо хийсэн бөгөөд Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолтыг хийгээд байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00