Dark Light
Урлаг соёл | 2021-10-05

"Гэм зэм" жүжгийн Мармеладовын дүрийг гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан бүтээнэ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Улаанбаатар хот дахь “Русский дом” буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төв Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театрыг дэргэдээ байгуулж, нээлтээ нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр хийх гэж буй.

Монголын театрын тайзнаа анхлан амилуулах тус зохиолыг яруу найрагч, зохиолч, утга зохиол судлаач Я.Баяраа жүжгийн зохиолд хөрвүүлж,  найруулагчаар М.Батболд ажиллаж байгаа билээ. М.Батболд нь тайз, дэлгэцийн олон  дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнарангийн хүү юм. “Фауст” постдрамыг найруулан тавьсан М.Батболд Европт төдийгүй дэлхийд дээгүүрт тооцогддог театрын урлагийн сургууль  ГИТИС-ийн төгсөгч юм.

Долоо хоног болгон "Гэм Зэм" жүжгийн гол дүрийн жүжигчдийн нэрийг зарлан гэнэтийн бэлэг барьж буй "Орфей театр" энэ удаад, Семен Захарович Мармеладовын дүрд Монгол Улсын Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан тоглохыг сонордуулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00