Dark Light
Урлаг соёл | 2021-12-28

Жүжигчин Х.Баярмаа СТА боллоо

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Залуу, авьяаслаг жүжигчин, мисс Х.Баярмаа Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаажээ. Түүний хувьд ард түмний хайртай жүжигчин С.Өлзийхүү болон найруулагч Ц.Хүсэлбаатар нарын охин билээ. Саяхан тоглогдсон Гэм зэм жүжигт дүрээ мөнхлөхөөс гадна, олон дэлгэцийн уран бүтээл дээр ажиллаж олонд танигдсан.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Юуны өмнө хамт олондоо маш их баярлалаа. Соёлын Тэргүүний Ажилтан гэж итгэл хүлээлгэж байгаад баярлалаа. 10 жил тууштай тасралтгүй урлагт хичээсэн залуу хүний зүтгэлийг үнэлж байгаа юмаа гэнэ. Их сургуулиа төгсөөд яг 10 жил болж байдаг шүү. Ямар их хариуцлага вэ гээд жаахан айгаасан. Улам хичээ гэсэн маш том ташуур болж өглөө. 

“Гэм Зэм”- ийн ORFEY Theater-ийн хамт олон минь та бүхэндээ маш их баярлалаа. “Салаа зам гарч ирхэд хамгийн өгсүүр бэрхшээлтэй замаар нь явж хүрч байгаарай, тэнд чамайг амьдрал хатуужуулдаг юм, тэнд бас хамгийн зөв хүмүүс замыг чинь чиглүүлж байдаг юм” гэж зааж сургадаг аав ээж хоёртоо баярлалаа" гэжээ.

May be an image of rose

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00