Өнөөдөр зарим эх сурвалжууд Жүжигчин О.Отгонбат нь сураггүй алга болсон, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн талаар мэдээлсэн. Тус жүжигчин нь өнөөдөр Сүлд телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож байсан бөгөөд ар гэрийнхний зүгээс алга болгоогүй хэмээн мэдэгдсэн юм.
Бид дээрх асуудалтай холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Очгэрэлээс тодруулахад:
Тухайн иргэнийг сураггүй алга болсон талаарх мэдээллийг ар гэрийнхний зүгээс өнгөрсөн баасан гарагт Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст өгсөн. Бид үүний дагуу эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлэн ажиллаж байсан ч удалгүй гэртээ ирсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон хэмээлээ.