Dark Light
Урлаг соёл | 2022-11-21

Жүжигчин О.Дөлгөөн "Бусан хотын эрүүл мэндийн элч" боллоо

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Мөрөөдлөө биелүүлэхийн тулд жүжигчин болсон О.Дөлгөөн “Маш нууц”,  “Single ladies”, “Амьдралд тавтай морил”, “Хайрын эрэлд”, “Тэнгэрээс буусан од” зэрэг дэлгэцийн олон дүрээрээ олны талархлыг хүлээсэн жүжигчин. Үүний сацуу “Ромео Жульетта” жүжгийн Жульетта, “Гамлет”-ын Офелиагийн дүрийг амилуулж, хэр чадалтай, чансаатай жүжигчин гэдгээ харуулж байлаа.

Тэрбээр сүүлд Б.Лхагвасүрэн агсны зохиол “Тамгагүй төр” жүжгийн Гүргэл хатны дүрд тоглон олны хүндлэлийг хүлээсэн. 

Авьяаслаг жүжигчин маань БНСУ-ын Бусан хотын дарга Park Heong-joon-оос "Бусан хотын эрүүл мэндийн элч" хэмээх хүндэт өргөмжлөлийг гардан авчээ.

Энэ талаараа тэрээр өөрийн цахим хуудаснаа:

"Энэ нь хүн эмчлэх эсвэл сайн үйлсийн аян зохиох, солонгосоор ярьж орчуулга хийх ямар ч шаардлагагүй үүрэггүй юм байна лээ шүү! Ер нь бол Бусан хотыг таниулан сурталчилах, мэдээллийг түгээх эх орноо сурталчилах үүрэг бүхий бэлгэдлийн зүйл юм байна лээ. Мөн нэмж хэлэхэд Монгол улсаас тодорхойлж санал болгоогүй бөгөөд Бусан хотын шийдвэр учраас уригдаж очсон байгаа шүү" хэмээн тайлбар хийжээ.

May be an image of 6 people, people standing and indoor

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00