Жүжигчин У.Цогтбаяр өөрийн цахим хуудастаа "Тэдний тухай нотлох баримтуудыг, өнөөгийн нийгэм болон өөрийн амьдралаа ямар байгааг харуулж "Хардаа" гэсэн хаштагийг ашиглацгаая" хэмээн уриалга гаргажээ.
Мөн "Жагсаалын үеэр хүмүүс намайг гарч үг хэлэхийг уриалж би гарсан. Нөгөө талаас ХЗЯ-ны сайд Х.Нямбаатар гарч ирсэн. Гэтэл миний өмнө нь сонгуулиар хамт ажиллаж байсан зургийг цахим сүлжээнд гаргаж тавин шүүмжилж байна. Тэр бол тухайн үед өнгөрсөн зүйл, би байнга тэр хүнд үйлчлэхгүй шүү дээ. Татварын дарамтад ард түмэн маш их туйлдаж байна. Олон улс бид бүхнийг харж байгаа ард иргэдээсээ том төр гэж байдаггүй юм аа. -30 хэмийн хүйтэнд 5,6 өдөр зогсоодог үнэхээр ямар том төр вэ? Бид шударга ёс ноёрхсон төртэй болмоор байна" гэлээ.