Dark Light
Урлаг соёл | 2023-01-31

Сон Жун Ки Британийн жүжигчинтэй гэрлэж, бүл нэмнэ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

БНСУ-ын жүжигчин Сон Жун Ки өнгөрсөн оны сүүлээр найз бүсгүй болох Британийн жүжигчин Кэти Луйз Сандерстайгаа эмэгтэйчүүдийн эмнэлэгт явж буй дүр зураг паппарацийн дуранд өртөж, тэднийг бүл нэмэх тухай цуу яриа гарсан билээ.

Тэгвэл Сон Жун Ки найз бүсгүйтэйгээ гэрлэсэн бөгөөд тэд удахгүй шинэ хүнээ өлгийдөж авахаар хүлээж байгаа гэдгийг HighZium студиэс мэдэгджээ. 

Жүжигчин Сон цахим хуудсандаа “Бид өнөөдөр гэрлэлтээ бүртгүүлчхээд ирлээ. Намайг дэмжиж, халамжилж үнэ цэнтэй цаг хугацаагаа зориулсан түүндээ хамтдаа амьдрах санал тавьсан. Тэр үнэхээр сайхан сэтгэлтэй, тэвчээртэй, ухаалаг, гайхалтай хүн. Намайг илүү дээр хүн болгосон түүндээ талархаж байна” хэмээн бичсэн байна. 

Сон Жун Ки өмнө нь Солонгосын нэрт жүжигчин Сон Хе Кёотой гэрлэж хоёр жилийн турш амьдарсан ч 2019 онд гэр бүлээ цуцлуулсан юм. Тэд 2016 онд “Нарны үр сад” кинонд хосын дүрд тоглосныхоо дараа болзож эхэлснээ зарласан билээ. 

Удахгүй ээж болох гэж байгаа Кэти Луйз Сандерс нь Италийн кино уран бүтээлүүдэд ихэвчлэн тоглосон байдаг бөгөөд хамгийн алдартай нь 2018 онд хийгдсэн “Гэртээ тавтай морил” УСК юм. 

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00