БНСУ-ын жүжигчин Ryu Seung Ryong-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас "Аялал жуулчлалын элч"-ээр томиллоо.
Тэрээр 7 дугаар өрөөний бэлэг, Extreme Job, The Kingdom зэрэг бүтээлүүдээрээ шуугиулж явсан алдартан билээ.
Цаашдаа кино урлаг, соёлын салбарын алдартай хүмүүсийг Монгол Улсад урьж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих аяныг өрнүүлэх гэнэ.