Dark Light
Урлаг соёл | 2023-09-10

Б. Тэргэл Венецийн кино наадмын шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарлаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол уран бүтээлч Венецийн олон улсын кино наадмаас шилдгээр шалгарлаа.

80 дахь Венецийн кино наадмын шилдэг эрэгтэй жүжигчнээр “Сэр сэр салхи” киноны гол дүрийг бүтээсэн Тэргэл шалгарсан.

Венецийн Олон Улсын Кино Наадам нь дэлхийн хамгийн эртний бөгөөд нэр хүндтэй кино наадмуудын нэг юм. Жил бүр олон улсын кино урлагийн өнөөгийн байдлыг илтгэх үүднээс дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн сэтгэл хөдөлгөм бөгөөд шилмэл  кинонуудыг сонгож үзэгчдэд танилцуулдгаараа онцлогтой.

Залуу найруулагч П.Лхагвадулам, Ерөнхий продюсер Ц.Ариунаа, Катиа Хазакын “Сэр Сэр Салхи” уран сайхны кино нь Соёлын яамны харьяа Mongolian National Film Council кино урлагийн зөвлөлийн "Кино урлагийг дэмжих сан”-гийн санхүүгийн дэмжлэгтэйгээр бүтсэн 11 кино бүтээлийн нэг юм.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00