Dark Light
Урлаг соёл | 2023-09-11

Б.Тэргэл Венецийн кино наадмын "Шилдэг эрэгтэй жүжигчин"-ээр шалгарлаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Венецийн 80 дахь удаагийн кино наадмын "Orinzzoti" хэсэгт "Сэр сэр салхи" киноны гол дүрд тоглосон Монгол Улсын жүжигчин Б.Тэргэл "Шилдэг эрэгтэй жүжигчин"-ээр шалгарлаа.

Энэ оны долоодугаар сард Венецийн олон улсын наадмын "Orinzzoti " уралдаанд хэсэгт Монгол найруулагч П.Лхагвадуламын "Сэр сэр салхи" шалгарсан гэдэг мэдээлэл ирж байсан юм. Тус киног Монгол, Франц, Голландын уран бүтээлчид хамтран хийсэн байдаг.

"Сэр сэр салхи" кинонд онгод тэнгэрийн ивээл болон бүдэг бадаг ирээдүйн дунд өөрийгөө хайх 17 настай бөө хүүгийн тухай өгүүлдэг. Уг уран сайхны кино нь залуу найруулагч П.Лхагвадуламын анхны бүрэн хэмжээний кино бүтээл бөгөөд түүнийг Английн кино урлагийн мэргэжлийн нэр хүнтэй "Screendaily" сэтгүүл 2023 онд хамгийн их хүлээлттэй 18 залуу найруулагчийн нэгээр нэрлэсэн.

Залуу найруулагч П.Лхагвадулам нь “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киногоороо 2022 оны Венецийн наадмын шилдэг богино хэмжээний кино төрөлд “Алтан Арслан” шагналыг хүртсэн Монголын анхны уран бүтээлч болж байсан билээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00