Dark Light
Урлаг соёл | 2024-05-06

Жүжигчин Бернард Хилл 79 насандаа таалал төгсжээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Их Британийн нэрт жүжигчин Бернард Хилл 79 насандаа таалал төгссөнийг гэр бүлийнхэн нь өчигдөр мэдээллээ. Тэрээр Жеймс Камероны бүх цаг үеийн алдарт бүтээл “Титаник” болон Петр Жэксоны “Бөгжний эзэн” кинонуудад дүр бүтээж кино сонирхогчдын сэтгэлд нийцсэн нэгэн байсан юм. 

Хилл 1982 онд “Блэкстафын хөвгүүд” кинонд анх тоглож жүжигчний гараагаа эхэлж байжээ. Мөн “Ганди”, “Ширлийн Валентин”, “Хилэнцийн хаан”, “Хаан эргэж ирсэн нь” зэрэг кинонуудад дүр бүтээсэн байна.

Жеймс Камероны Оскарын шагналт бүтээл “Титаник”-ын ахмад Эдвард Смитийн дүр, “Бөгжний эзэн” цувралын Роаны хаан Теодены дүрүүд нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Түүний таалал төгссөн явдалд Британийн болон Америкийн кино урлагийн салбарын мэргэжилтнүүд гүн эмгэнэл илэрхийлж байна. 

Эх сурвалж: CNN.com

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00