Солонгосын супер баатартай “Twelve” (Арван хоёр) хэмээх уран зөгнөлт цуврал кинонд жүжигчин Ма Дон Сок, Пак Хён Сик нар хамтран тоглохоор болсон байна.
Уг киног дорнын арван хоёр амьтны жилээс сэдэвлэн бүтээсэн бөгөөд Солонгосын хойгийг муу ёрын сүнснүүдээс хамгаалахын тулд хүний дүрд хувирсан 12 сахиусан тэнгэр хүний ертөнцөд амьдарч буй тухай өгүүлдэг ажээ.
Эрт дээр үед сахиусан тэнгэрүүд өөрсдийгөө золиослон тамын хаалган дээр бузар муугийн хүчийг битүүмжилж, амар амгаланг авчирсан ч муу хүч дахин сэргэснээр эмх замбараагүй байдал эргэн ирдэг.
“Twelve” кино ирэх жилд нээлтээ хийхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: soompi.com
						  						  						   
										АДМИН
											  
										
                                         	  
											  
                                            
					
						  
					
					
							
							
							
							
							
							






 
 Урлаг соёл
													
														






