Монгол улсын Ардын жүжигчин, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор нэрт уртын дуучин Шарын Чимэдцэеэгийн шүлэг, УГЗ Шинэбалжийн Батсайханы хөгжим "Тэнгэр ээж минь өршөө" дууны "Тэнгэр ээж" гэрэлт хөшөөний нээлт боллоо.
Хөшөөний нээлтэд Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар, орон нутгийн удирдлагууд, Уулбаян сумын ЕБС-ийн сурагчид, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн ах дүүс, нутгийн зон олон МУАЖ Нэргүй, Дарьганга сумын уугуул АЖ, морин хуурч Ч.Батсайхан, МУГЖ С.Сарантуяа, Г.Хонгорзул, Нансалмаа, Хорлоо, С.Цогтсайхан нарын алдар цуутнууд, Дарьганга уртын дууны олон улсын наадамд оролцох уран бүтээлчид оролцлоо.
МУАЖ Ш.Чимэдцэеэ Увертюра хамтлагтай Тэнгэр ээж минь өршөө дуугаа дуулж, хүрэлцэн ирсэн уртын дуучид, ЕБС-ийн сурагчид Дарьганга ардын уртын дуу " Сүмбэр Алтан овоо " дууг эгшиглүүлж нутаг ус, хурсан олныг баясгалаа.









